ДЭЛХИЙ

Сингапурт нарны эрчим хүчийг боловсруулах чадалтай их сургууль барьжээ

Сингапурын Үндэсний Их Сургуулийн Дизайн ба хүрээлэн буй орчны сургуулийн шинэ барилга нь өөрийнхөө эрчим хүчийг хангах чадвартайгаар баригджээ. Зургаан давхар уг барилга нэгдүгээр сард ашиглалтад орсон байна.

Тус барилгын дээврийг гурвалжин байдлаар шийдэж өгснөөр барилга доторх сүүдэрлэлтийг ихэсгэсэн нь өрөө тасалгаануудыг сэрүүн байлгахад тусалдаг аж. Мөн дээврийг бүхэлд нь 1200 гаруй нарны эрчим хүчийг боловсруулах хавтангуудаар бүрсэн бөгөөд жилд ойролцоогоор 500 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Энэ нь тооцоолж байсан нийт хэрэглээнээс үл ялиг их болсон гэдгийг тус сургуулийн менежер Лам Хи Пөү CNN-д өгсөн ярилцлагадаа дурьдсан юм.

Хэрэглээнээс илүү үйлдвэрлэсэн цахилгааныг сургуулийн гол цахилгаан эрчим хүчний сүлжээ рүү хангаж, дараа нь ашиглахаар тооцоолон нөөц үүсгэх аж.  “Дэлхийн ногоон барилгын зөвлөл”-өөс гаргасан 2017 оны мэдээний дагуу дэлхий даяар эрчим хүчний тэг хэрэглээтэй 500 ширхэг арилжааны байшин, 2000 орчим орон сууц байгаа хэмээн мэдэгджээ.

Дэлхий даяар хүлэмжийн хийн ялгаруулалтын 40 орчим хувийг барилга байгууламжууд эзэлдэг байна. Тийм учир байгаль орчинд илүү ээлтэй, сэргээгдэх эрчим хүч ашигласан байгууламжууд хөгжүүлэх шаардлага барилга хөгжүүлэгчдэд тулгараад байгаа. 2010 оноос хойш АНУ болон Канадад тэг эрчим хүчний зарцуулалттай барилгуудын тоо 700 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Мөн Сингапурт оюутны хотхоны эрчим хүчний эрэлтийг 40-60 хувиар бууруулахаар ажиллаж байна.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button