Нийгмийн

Сэргээшийн шинжилгээний хариу ирсний дараа бөхчүүдэд цол, чимэг олгодог болно

Монголын Үндэсний Бөхийн Холбоо(МҮБХ)-ноос Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд санал боловсруулж байна.

Ингэхдээ бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, бөхийн хамт олон, бөх сонирхогчдод нээлттэй танилцуулж, санал авч байгаа аж. Үндэсний бөх цаашид олон жил оршин, хөгжихөд энэхүү санал, санаачилга ихээхэн ач холбогдолтой гэж МҮБХ-ноос мэдэгдлээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийг цар тахлын үед төрийн ба төрийн бус байгууллагууд хэрхэн зохицон ажиллах шийдвэрийг Засгийн газраас гаргасан даруйд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Монголын Үндэсний Бөхийн  Холбооноос “Үндэсний их баяр наадмын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн санал

2 дугаар зүйл.Үндэсний их баяр наадам
2.3.  Үндэсний их баяр наадмын улс, аймгийн баяр наадмыг 7-р сарын 10-12-ны өдрүүдэд тэмдэглэнэ. 
2.3.1.  Нийслэл, сум (дүүрэг)-ын баяр наадмыг 7-р сарын 9-10-ны өдрүүдэд тэмдэглэнэ. 
6 дугаар зүйл.Бөх, хурдан морь, сурын харвааны цол, чимэг
6.1.  Баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн бөх, уяач, харваачдад үндэсний спортын төрлөөр улсын цолны батламжийг монгол улсын ерөнхийлөгч, аймгийн цолны батламжийг аймгийн засаг дарга олгох бөгөөд тухайн наадмын сэргээшийн шинжилгээний хариу ирсэний дараа цолыг тус тус олгоно.
7 дугаар зүйл. Үндэсний бөхийн барилдаан
7.1. Улсын баяр наадамд 5 жил тутам тэгш ойг давхцуулан   1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдана. 
7.1.1. Улсын баяр наадмын тэгш ойн жил Монгол улсын харьяалaлгүй Монгол үндэстэн бөх 16 хүртэлх тоонд хязгаарлаж барилдуулж болно. 
7.2  Улсын баяр наадамд дараах амжилт гаргасан бөхөд дор дурдсан цол олгоно:
7.2.1.  Тав давсан бөхөд улсын начин;
7.2.2. Зургаа давсан бөхөд улсын харцага;
7.2.3. Долоо давсан бөхөд улсын заан;
7.2.4. Найм давсан бөхөд улсын гарьд;
7.2.5. Ес даван түрүүлсэн бөхөд улсын арслан;
7.2.6. Улсын арслан цолтон түрүүлсэн бол улсын аварга;
7.2.7. Улсын  аварга түрүүлсэн бол улсын даян аварга;
7.2.8. Улсын даян аварга түрүүлсэн бол улсын дархан аварга;
7.2.9.  Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд 512 бөхийн барилдаанд үзүүр түрүүнд 2 ба түүнээс дээш шалгарсан гарьд цолтон 8 давбал улсын арслан; 
7.2.10. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын арслангаас бага цолтой бөх 9 давж үзүүрлэвэл улсын арслан, 10 давж түрүүлбэл хурц чимэгтэй улсын арслан; 
7.2.11. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд түрүүлээгүй улсын арслан цолтон 9 давж үзүүрлэвэл хурц чимэг; 
7.2.12. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд түрүүлсэн улсын арслан цолтон 9 давж үзүүрлэвэл  улсын аварга;  
7.2.13. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд түрүүлээгүй улсын арслан  цолтон 10 давж түрүүлвэл  улсын аварга; 
7.2.14. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын аварга цолтон 9 давж үзүүрлэвэл  улсын даян аварга;  
7.2.15. Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд түрүүлсэн улсын арслан  цолтон 10 давж түрүүлвэл  улсын даян аварга; 
7.2.16 Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын аварга цолтон 10 давж түрүүлвэл  улсын дархан аварга цол олгоно. 
...7.3.8.  Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын даян аварга цолтон 9 давж үзүүрлэвэл  улсын дархан аварга цол олгоно.
...7.4. Аймгийн баяр наадамд 16 нас хүрсэн 128 бөх барилдах бөгөөд 5 давсан бөхөд аймгийн начин, 6 давж үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, 7 давж түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгоно.
7.4.1 Аймгийн баяр наадмын тэгш ой тохиох жилийн наадамд 256 бөх барилдах бөгөөд 5 давсан бөхөд аймгийн начин, 6 давсан бөхөд аймгийн харцага, 7 давсан бөхөд аймгийн заан, 8 давсан бөхөд аймгийн арслан цол олгоно.
...7.8. Энэ хуулийн 7.8-д заасан цол амжилтаар эрэмбэлэх  заалт нь дархан аварга цолтонд хамаарахгүй. 
7.9. Бөхийг цол амжилтаар нь эрэмбэлэх бөгөөд 2003 онд батлагдсан “Үндэсний их баяр наадмын тухай” хууль батлагдсан өдрөөс өмнө цол авсан бөхчүүдэд энэ заалт хамаарахгүй болно. 
10.2. Энэ хуулийн 7.1, 7.2-т заасан барилдааны шөвгийн 16 ба 32-т үлдсэн бөх, 9.2-т заасан үндэсний сур харвааны эхний 3 байр эзэлсэн харваачийг сэргээшийн шинжилгээнд заавал оруулна.
14.3. Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасч олон улсын сэргээшийн эсрэг тэмцэх байгууллагын тухайн хугацаанд мөрдөж байгаа хариуцлагыг оногдуулна. 
14.4 Энэ хуулийн 14.3-т заасан хариуцлагыг хүлээсэн бөх “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д /Засгийн газраас 2018 оноос эхэлж баталсан/ заасан хариуцлагыг давхар хүлээнэ.

Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
малчин
малчин
2021-01-14 09:51

ТҮРҮҮЛСЭН БӨХ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ИРТЭЛ " ТЭХИЙН ЗОГСООЛ" ДЭЭР ЗОГСЖДЭЭ көөркий

Холбоотой мэдээ

Back to top button