ДЭЛХИЙ

Бослого үйлдэгчдийн дунд олимпын алтан медальт тамирчин байжээ

Өнгөрсөн лхагва гарагт (2021.01.06) Дональд Трампыг дэмжигч нар бослого үйлдэж Конгрессын ордон руу хүч түрэн орсон билээ. Бослогын улмаас Капитолын цагдаагийн албаны 50 гаруй ажилтан бэртэж таван хүн нас барсан. Холбооны мөрдөх товчооноос Конгрессын ордонд хүч түрэн орсон этгээдүүдийн зургийг олонд дэлгэж тэднийг олоход тусламж хүссэн юм. Одоогийн байдлаар бослого үйлдсэн хэд хэдэн хүнийг бариад байгаа аж.

Тэгвэл “Townhall” сайтын сурвалжлагч Хулио Розас бослогын үед Конгрессын ордон дотор хийсэн бичлэг дээр 38 настай, олимпын усанд сэлэлтийн тэмцээнээс хоёр удаа алтан медал хүртсэн Клете Келлер орсон байна. 198 см өндөртэй АНУ-ын усанд сэлэлтийн багийн логотой хүрэм өмссөн түүнийг бусдаас ялгахад амархан байжээ. Келлерийг хэд хэдэн усанд сэлэлтийн тамирчин танин барьж өгсөн бөгөөд тус бичлэг дээр тэрбээр ямар нэгэн ёс бус үйлдэл хийгээгүй юм.

Келлер 2000,2004,2008 оны олимпын тэмцээнд оролцож нийтдээ хоёр алт, хоёр хүрэл, нэг мөнгөн медаль хүртжээ.

Одоо тэрбээр Охайо мужийн Колорадо хот дахь үл хөдлөх хөрөнгийн компанид зуучлагчаар ажилладаг аж. Түүний ажилладаг газар луу тодруулга авахаар залгатал “Бид одоогийн байдлаар ямар ч тодруулга өгөхгүй” хэмээгээд тасалжээ. “New York Times”-д мэдээлснээр Келлер өөрийн сошиал платформууд дээрх хаягаа устгасан байна.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button