ДЭЛХИЙ

Сураггүй бологч Индонезийн Боинг-737 онгоцны нэг хар хайрцгийг олжээ

Индонез улсын хайгуулын баг “Sriwijaya Air” агаарын тээврийн компанийн Боинг 737 онгоцны хоёр хар хайрцгийн нэгийг нь олсон байна. Тус онгоцон дээр 62 хүн байсан бөгөөд Баруун Калимантан мужийн Понтианак хот руу нисэх замдаа далайд осолдсон юм.

Хайгуулын багийн олсон хар хайрцаг бол нислэгийн тухай мэдээлэл бүртгэгч байжээ. Харин нисгэгчийн бүхээгийн яриа бичдэг хар хайрцгийг хараахан олж чадаагүй байна. Албан тушаалтнууд тус хар хайрцгаас ослын шалтгааныг илрүүлэхэд тус болох чухал мэдээллүүд олно хэмээн найдаж байгаа аж.

Өчигдөр (2021.01.12) цаг агаарын байдал муужирч далайн давлагааны өндөр 2.5 метр хүрч байсан тул хоёр дахь хар хайрцгийн хайгуулын ажлыг түр зогсоосон юм. Тус өдөр хайгуулын баг ослоор нас барсан нэг хүний иргэний үнэмлэх олсон байна. Шумбагч нар хоёр дахь хар хайрцгийг олох ажлаа өнөөдөр үргэлжлүүлж байгаа юм.

Өнгөрсөн мягмар гарагт (2021.01.12) Индонезийн Тээврийн аюулгүй байдлын үндэсний хороо мэдээлснээр бол онгоц 14:36 минутад (Индонезийн цагаар) 3.3 километрийн өндөрт хүрээд дөрвөн минутын дараа огцом уналт хийсний дараа мэдээлэл дамжуулахаа больсон аж.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button