ДЭЛХИЙ

Одон орон судлаачид сөнөж буй галактикийг анх удаа илрүүлжээ

Галактикууд од үүсгэж чадахаа больж эхлэхээр сөнөдөг аж. Одон орон судлаачид сансар огторгуйгаар дүүрэн сөнөсөн галактик илрүүлсэн боловч яг ямар учраас од үүсгэж чадахаа больдгийг тодорхой мэддэггүй байсан юм. Эрдэмтэд од үүсгэх материалууд галактикаас шидэгдэн гарсны улмаас сөнөдөг хэмээн таамагладаг байжээ. Тус материалууд хар нүх эсвэл шинэхэн үүссэн одноос ялгардаг өндөр хурдтай тоосонцруудаас болж түлхэгддэг хэмээн үздэг байсан аж.

Харин одоо эрдэмтэд галактик сөнөж буй явцыг илрүүлсэн тул ямар механизмаар уг процесс өрнөдөг гэдгийг судалж болох боллоо. Тус галактикийг “ID2299” хэмээн нэрлэсэн бөгөөд, жил тутам 10 мянган нарны жинтэй тэнцэх хий алдаж байгаа аж. Сонирхолтой зүйл нь одон орон судлаачид “ID2299”-ийг санамсаргүй тохиолдлоор илрүүлсэн гэнэ.

Одон орон судлаачид “ID2299” галактик нь хоёр өөр галактикийн мөргөлдөөнөөс үүсээд сөнөж байгаа хэмээн дүгнэжээ. Мөргөлдөж үүссэн гэдгийг нотлох баримт нь тус галактикаас түрж гарсан “сүүл” маягийн бүтэц юм.

Тус галактик 9 тэрбум жилийн зайд байгаа учир одон орон судлаачид 9 тэрбум жилийн өмнө болсон явцыг харж байна гэсэн үг. Иймд одоо “ID2299” руу очвол сөнөж дууссан байх юм.

Эх сурвалж: Independent

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хэхэ
хэхэ
2021-01-14 19:34

г�##�актик сөнөх гэж юм байхгүй байхоо

Холбоотой мэдээ

Back to top button