НИЙГЭМ

Ханх сумд өчигдөр долоо, өнөө өглөө нэг удаа газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Ходон багийн “Нуурт” гэдэг газарнэгдүгээр сарын 13-ны өдрийн 10:33 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 10:50 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тодруулахад тус сумын төвийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй талаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

Тус сумын Ходон багийн “Нуурт” гэдэг газрын 10 км-ийн тойрогт мөн өдрийн:

  • 10:21 цагт 3.6 магнитуд
  • 12:00 цагт 3.8 магнитуд
  • 14:48 цагт 3.7 магнитуд
  • 18:06 цагт 4.0 магнитуд
  • 19:10 цагт 4.8 магнитуд
  • 20:01 цагт 3.8 магнитуд
  • 21:32 цагт 3.6 магнитуд
  • Нэгдүгээр сарын 14-ний өдрийн 04:57 цагт 3.9 магнитудын хүчтэй давтан чичирхийлэлт явагджээ.

Тус аймгийн Засаг даргын нэгдүгээр сарын 13-ны өдрийн А/16 дугаарзахирамжаар аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчаар ахлуулсан “Ажлын хэсэг” тус сумын иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлыг тогтоох, гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх, газар хөдлөлтийн гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдүгээр сарын 14-ний өдрийн 02:10 цагт Ханх сумд очиж хоносон байна.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button