УЛС ТӨР

Зээлийн хүүг 50% бууруулах төсөл: Тэдэнд шийдэл байхгүй, зөвхөн санаачилж бас үүрэг болгожээ

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын гурван гишүүн өнгөрсөн долоо хоногт банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлийг хүүг 50-иас доошгүй хувиар бууруулах тогтоолын төсөл санаачилж, УИХ-д өргөн барьсан.

Уг тогтоолын төсөл парламентын цахим сайтад саяхан байршжээ. Танилцвал гурван зүйлтэй уг тогтоолд зээлийн хүүг бууруулах ямар нэг гарц шийдэл, арга замыг дурдаагүй бөгөөд зөвхөн холбогдох байгууллагуудад үүрэг болгосон шинжтэй байна.

Тухайлбал:

  • ЖДҮ, бизнес эрхлэгчид болон иргэд, ААН-үүдэд банк, ББСБ-аас олгосон зээлийн хүүг 50-иас доогүй хувиар бууруулах саналыг УИХ-д танилцуулах
  • Зээлийн хүүг бууруулсантай холбоотой банк, ББСБ-д үүсэх хүндрэлийг шийдвэрлэх, нэмэгдэл эх үүсвэрийг олон арга хэмжээг нэн даруй авах гэхчлэн ажлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвсүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарт ДААЛГАЖЭЭ.

Харин уг тогтоолын төслийг хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Түр хорооны дарга нарт мөн ДААЛГАСУГАЙ гэж заажээ.

Өөрөөр хэлбэл зээлийн хүүг бууруулах арга замыг санал болгох, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих гээд бүх үндсэн ажлыг бусдад үүрэг болгоод, мань гурван гишүүн санаачилсан нэр л зүүх юм байна.

Уг тогтоолын төсөлд зөвхөн зээлийн хүүг бууруулах биш, төлөлтийг хойшлуулах гэхчлэн хэд хэдэн агуулга багтсан байгаа юм.

 “Зээлийн хүүг 50 хувь бууруул” гээд л Монголбанканд үүрэг өгч, тэр дагуу нь биелээд явчихдаг бол нэг бодлын “амар” ч юм шиг.

Г.Амартүвшин гишүүний хувьд өөрөө туршлагатай банкир хүн. Зээлийн хүүг ингэж бууруулах боломжгүй гэдгийг сайн мэдэж буй. Мөртлөө поп гишүүдийн эгнээнд нэгэнт заларч, тогтоол санаачилсан нэр зүүж, бусдад үүрэг болгочхоод зугтдаг жишгийг үргэлжлүүлж байгаа нь харамсалтай.

Уг тогтоолын төслийг өнөөдөр юм уу маргаашийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх товтой байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-01-14 11:15

Ynen sh dee. Khaa saigyi kholbootoi khoni shig l khor nairuulaad yavj bdg gsn. Gishyyn bolood yamarch ashig alga geednsoliorood yavna gsn. Ashig olokh argaa olj dee. Buun l urtei companiud bgaadaa medeej ed nariin ard. Amartyvshin n' Khugjliin bankind baikhdaa khamag sangiin mungiig n barj duusgasan gsn. Gankhuyagtaa ugsyn um bna l daa. Gankhuyag n end tend khamaatan sadangaa alban tushaal tomiluulakh um l yariad yavdakhaas uur um khiideggyi gsn. Kharin nuguu Damdin khen ch bilee. Ter nukhur n end tend ochood namaig tanikhgyi bna uu. Uruunduu duudnaa ta nariig geed l zanaad yavdag gsn. Ichij amidraasai.

Баасансүрэн
Баасансүрэн
2021-01-14 11:28

Уул уурхайгаас олсон ашигаас нилээд хувийг, үндэслэлгүйгээр баяжигсадын хөрөнгө бол ард түмэнээс хулгайлсан баялаг учраас хурааж улсын орлогод авах. Энэ бүгдээс ЖДҮДСанг хүртээмжтэй болговол ААН, Бизнесчид банканаас өндөр хүүтэй зээл авах шаардлагагүй болж банк банк бусуудын зээлийн хүү бууна. Эрх мэдэлтэнгүүд банкаар дамжуулж мөнгөө хүүлдэг болохоор ЖДҮДСанг чадавхжуулах сонирхолгүй байна.

Холбоотой мэдээ

Back to top button