НИЙГЭМ
Ханх сумд газар хөдлөлтөөр хоёр бог мал хашаандаа даруулж үхжээ

Энэ сарын 12-нд Ханх сумын хоёрдугаар багийн Улаанмод гэдэг газар өвөлжиж буй малчны нарны самбар цуурч, байшингийнх нь мод нүүж, завсар гарсан байна. Байшин нь одоо маш их хүйтэн байгаа аж. Мөн тэдний ойролцоо газар хагарч, хагарсан хэсгээр шороотой ус бургилан гарч ирж, урд талынх нь голын мөс задарсан байна. Эх сурвалжийн өгч буй мэдээллээр мөн тус багийн малчны хоёр бог мал хашаандаа даруулж үхсэн байна. Яг одоо газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлыг хэмжээг тогтоохоор ажиллаж буй юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АЗГҮЙ 2 ХОНЬ ХӨӨРХИЙ ум маань
Ээ базарвааниыхумпад. Үгүй мөн аймаар юм болжээ. Нөгөө орифлеймийн Оюунгэрэлийн хэлээд байсан дэлхийн сүйрэл болох шахжээ. Монгол гэртээ нь амьд үлдэнэ шүү гээд л.
Омани пад мэ хум