НИЙГЭМ

Сууц өмчлөгчдийн холбоодыг шалгахаар болжээ

Сууц өмчлөгчдийн холбоод нь хууль тогтоомж, дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлж буй эсэх, хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан эсэх, гишүүнчлэл, иргэдээс ирж буй дуудлага, гомдол санал, хүсэлтийг шийдвэрлэсэн байдал, СӨХ-ийн хураамж төлбөрийг тогтоосон байдал, хөрөнгө төвлөрүүлэлт, зарцуулалт, орчны тохижилт аюулгүй байдал, цахилгаан шатны засвар үйлчилгээ, хэвийн найдвартай ажиллагаа болон бусад чиглэлээр хяналт шалгалтыг явуулна.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Сууц өмчлөгчийн холбоодод түвшин тогтоох үзлэг шалгалт явуулах, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хотын Ерөнхий менежерийн 2021 оны 01 сарын 05-ны өдрийн тушаалаар баталсан.

Тус түвшин тогтоох шалгалтыг батлагдсан удирдамжийн дагуу энэ оны эхний улиралд бүрэн явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд өчигдөр ажлын хэсгийн гишүүдтэй цахимаар хуралдаж үүрэг чиглэл өглөө.

Ажлын хэсэг нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар, Дүүргүүдийн Засаг даргын орлогч нар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар лифт НӨҮГ, Хувийн орон сууцны контор, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл зэрэг бүрэлдэхүүнтэй байна.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-01-14 15:59

Зүгээр л Орон сууцны шинэ хуулиа бат�##� .тэгээд конторууд нь хариуцна.

Зочин
Зочин
2021-01-14 16:17

Zochin

Zochin
Zochin
2021-01-14 20:08

Kontort shiljuuleh heregtei. SOH idej uudag, humuus baidag. Holboog tatan buulgah. Shinechlel hiih tsag bolson.

Zochin
Zochin
2021-01-14 21:31

Tatan buulgaj shinechlel hiih heregtei. Hen neg ni SOH iin darga bolohiin toloo ulairdag luivarchinguud baidag ni unen. Bairnii zasvar uilchilgeend zartsuulah hurimtlaliig oorsdiin hurungu met bair oron suuts hudaldan avch huvidaa zavshij iddeg soh iin darga nar duuren baidag shalgaltiig ur duntei hiij heregtei. Dansiig ni haaj kontort shiljuuleh ni orshin suugchdiin amidrald iluu oir bolno. SOH iin darga nar uurgee ogt medehgui tsalin ni 800,0_1 sayiin tug.

Иргэн
Иргэн
2021-01-14 22:07

Орон сууцны конторт нь буцаагаад хариуцуулах нь зөв. Орон сууцны конторт бүх мэргэжлийн ИТА, бүгд байгаа дээр нь орц хариуцсан цэвэрлэгээ үйлчилгээний ажилчид аваад л болно.

Холбоотой мэдээ

Back to top button