УЛС ТӨР

Ц.Туваан: Эрх баригч намаас АН-ыг хоёр хуваах, хүчгүй байлгах ажиллагаа явуулж байна

Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Ц.Туваан, тус намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд, Нийслэлийн АН-ын дарга Б.Пүрэвдаваа нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан хэлэхдээ “Ардчилсан намын X их хурал арванхоёрдугаар сард болж, АН-ын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулсныг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлсэн. Улсын дээд шүүх өчигдөр хуралдаж, Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг зүйл заалтууд, өмнөх дүрмийн зүйл заалтуудад тодорхойгүй зүйл заалтууд орсон гэж үзсэн. Дээд шүүхийн шийдвэр цаасаар гарс ирсний дараа тодруулах ёстой шаардлагын дагуу материалаа бүрдүүлж, дахин хүсэлтээ өгнө.

Би  АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Намын дүрмийн дагуу өмнөх намын дарга хариуцлага хүлээж, би намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. дараагийн намын даргад тамга, тэмдэгээ хүлээлгэн өгнө. Сүүлийн үед, хагарсан мэт харагдуулах процессуудыг явуулж байна. АН өөрөө 200 мянган гишүүнтэй. Энэ хүмүүсийн дэмжлэг байдаг учраас бид зөв зүйл, шударга ёсны тэмцэлээ цаашид үргэлжлүүлнэ гэв.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-15 17:45

Наад үгээ тэр эрдэнэдээ л хэл

зочин
зочин
2021-01-15 23:12

Энэ нам ингээд улс төрийн хүүр болох замдаа бүрмөсөн орлоо.

Холбоотой мэдээ

Back to top button