ДЭЛХИЙ

Эрдэмтэд дэлхийн хамгийн өндөр модыг олж тогтоожээ

Их Британи болон Малайз эрдэмтэд хамтарсан экспедицийн дүнд дэлхийн хамгийн өндөр ойн модыг олсноо зарлажээ. Уг мод 100м-с урт буюу хөл бөмбөгийн талбайгаас ч урт өндөртэй аж.

Сүрлэг шар меранти гэх уг модыг эрдэмтэд өнгөрсөн онд Нөттингамын их сургуулийн судалгааны ажлын хүрээнд Борнео арал дээрээс анх удаа анзаарч, тэмдэглэсэн юм байна. Үүний дараа Оксфордын их сургуулийн эрдэмтэд модны өндрийг хэмжихийн тулд 3D зураглал хийх, дрон нисгэх гэх мэт туршилтуудыг явуулж байсан аж.

Малайзын нутаг дэвсгэрт хамаардаг Борнео арал дээрх ойн дунд ургасан тус модыг Малайзын нэгэн цамхаг барилгын нэрээр Менара гэж нэрлээд байгаа.

Нутгийн ууланд аялагч Ундин Жами тус модны өндрийг утсан метрээр хэмжихээр шийдэж, орой хүртэл нь авирахаар оролдсон бөгөөд, “Аймшигтай, бас маш салхитай байсан” гэж өндөр авсан хойноо мэдэрсэн мэдрэмжээ илэрхийлжээ.

“Оройгоос нь доошоо харахад дэлхий ямар харагдаж байсан гэж санана. Гайхалтай гэхээс өөр ямар үг тохирохыг бодоод олохгүй нь” гэж тэрбээр хэлсэн байна.

World's tallest tropical tree Menara

Нөттингамын их сургуулийн судлаач Др.Дорэн Бойд, “эдгээр төрлийн моднууд одоо хүртэл ургадаг гэдгийг ийнхүү шинжлэх ухаан баталж өглөө. Бидний одоогийн байдлаар судалж хэмжсэн бүх өндөр модны төрөл зүйлээс хол давж гарсан нь үнэхээр гайхамшигтай. Одоо энэ модыг хэрхэн хамгаалж, хайрлах вэ гэдэг бидний бодох ёстой асуудал” хэмээн ярилцлага өгчээ.

Харин Оксфордын их сургуулийн эрдэмтэн Др.Александр Шенкин Нөттингамын их сургуулийн эрдэмтдийн хийсэн мэдэгдлийг сонссон даруйдаа Борнео руу гурван цагийн яаралтай нислэг хийж хүрсэн аж. Тэрбээр,“Би хамгийн өндөр гэж болохуйц моднуудыг амьдралдаа хангалттай харсан гэж бодож байлаа. Гэвч энэ модны орой руу өнгиймөгц, хойшоо савж унатлаа гэдийхэд хүрсэн. Энэ үнэхээр аварга том. Би үүнтэй адил мод хэзээ ч харж байсангүй” гэж сэтгэгдлээ хуваалцсан байна. 

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button