УЛС ТӨР

ТОЙМ: Ерөнхийлөгч МАН-ыг энэ хүртэл “ДАВЧДУУЛЖ”, эцэст нь өөрөө ДИЙЛДЛЭЭ

Өчигдөр Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ эцэслэн баталлаа. Энэ хууль бараг нэг жилийн турш ярианы сэдэв болж, Ерөнхийлөгч ба Засгийн газар хоорондын эрх мэдлийн төлөөх тулаан мэтээр тайлбарлагдаж ирсэн.

Үнэхээр хууль Ерөнхийлөгчөөс ч, Засгийн газраас ч зэрэг зэрэг өргөн баригдсан. Дараа нь өргөн барьсан “хүн” нь өөрөө эргүүлэн татаж, нөгөөхийг нь УИХ буцааж, ажлын хэсэг нь шинээр томилогдон ажилласан. Нэг үгээр “Хараат бус, шударга шүүх байгуулна” гэдэг агуулга теннисний бөмбөг шиг субъект хооронд шидэгдсээр сүүлийн үест процесс асар хурдсаж, ийн Засгийн газрын ордноос гарч, амьдралд хөл тавив.

-ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХ  МЭДЛИЙГ ХЯЗГААРЛАВ-

Монгол хүн шүүхийг хар энергитэй, заргын газар гэж харж, шүүхдвэл хэн мөнгөтэй, эрх мэдэлтэй нь л дийлдэг гэдэг итгэл үнэмшлээр ханддаг. Өөрөөр хэлбэл шүүхэд итгэдэг монгол хүн цөөхөн гээд хэлчихэд буруудахгүй. Энэ нь шүүх засаглал хэр ялзарсныг л илтгэнэ.

Өнгөрөгч дөрвөн жил эрүүжсэн, ЖДҮ түүсэн парламенттай өнгөрсөн ч Үндсэн хуульд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулсан нь харин түүхэн үйл явдал болсон. Эндээс мөнөөх шүүх засаглалаа эрүүлжүүлж авах асуудлын эхлэл тавигдсан юм. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэг, “Шүүх эрх мэдэл”-ийн хэсэгт хоёр заалтыг шинэчлэн найруулж, нэг цоо шинэ заалт нэмсэн.

Нэгт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний тавыг нь шүүгчид дотроос сонгох, үлдсэн тавыг нь нээлттэй сонсгол хийж томилох найруулга хийгдэж

Хоёрт, цоо шинээр Сахилгын хороо байгуулах заалт нэмэгдсэнийг онцлууштай. Энэ нь ёс зүй алдсан шүүгчдэд хариуцлага тооцох институт болох юм.

Мөн 33.4-ийг Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж өөрчлөн найруулснаар Ерөнхийлөгчийг Үндсэн хуульд заагдсанаасаа гадуур эрх мэдэл эдлэх боломжийг нь хаасан.

Тэгснээр Ерөнхийлөгч ШЕЗ-ийн болоод шинээр байгуулагдах Сахилгын хорооны гишүүдийн томилгоонд оролцох боломжгүй болсон юм. Харин бүх шатны болоод УДШ-ийн Ерөнхий шүүгчийг томилох эрх нь хэвээр үлдсэн.

Ньюанс гэвэл, Ерөнхий шүүгчээс бусад бүх шүүгчийг ШЕЗ санал болгодог. Харин Ерөнхий шүүгчийг УДШ-ийн шүүгч санал болгоно. Тэгэхээр бүх шатны шүүгчдийг санал болгодог үндсэн институт нь ШЕЗ бөгөөд, үүний томилгоонд Ерөнхийлөгч оролцох боломжийг хаасан гэсэн үг. Харин санал болгогдсон бүх шүүгчдийг томилох эрх нь Ерөнхийлөгчид үлдсэн, яг хуучнаараа.

Эдгээр нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. Иймд хуучин хэрэгждэг шүүхийн тухай хуулиуд нь Үндсэн хуулийн өөрчлөлттэйгөө уялдаж, суурь өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй болсон.

Ингэснээр одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй:

  • Монгол Улсын шүүхийн тухай хууль
  • Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль
  • Шүүхийн захиргааны тухай хууль
  • Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай гэсэн дөрвөн хуулийг ХҮЧИНГҮЙ БОЛГОН НЭГТГЭЖ, нэг хууль болгон шинэчлэн найруулаад Засгийн газраас өргөн барьсан билээ.

-ЭХЛЭЭД ЗАСАГ, ДАРАА НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ-

Ингээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийгдсэнээс таван сарын дараа буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 10-нд Засгийн газраас Шүүхийн тухай шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хамт өргөн барьсан. Үүнийг УИХ хэлэлцэхээр болж, дөрөвдүгээр сарын 20-нд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ажлын хэсэг байгуулав. Ажлын хэсгийн ахлагчаар одоогийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар томилогдсон.

Ингэхдээ:

  • ШЕЗ-ийн шүүгч биш таван гишүүнийг Хууль зүйн байнгын хорооноос гурав, Ерөнхийлөгч, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс тус тус нэгийг нээлттэй сонгон шалгаруулж томилох
  • Сахилгын хороог есөн гишүүнтэй байлгах, тэднийг Шүүгчдийн зөвлөлөөс 4, Хууль зүйн байнгын хорооноос 3, Ерөнхийлөгч, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс тус тус нэг хүнийг нэр дэвшүүлэхээр зааж өгсөн.

Гэхдээ ШЕЗ болон СХ-ны гишүүдийг дотор нь орон тооны болон орон тооны бусаар ангилсан байв.

Гэтэл үүнээс хойш гуравхан өдрийн дараа /2020.04.23/ Ерөнхийлөгчөөс мөн Шүүхийн тухай багц хуулийг өргөн барьсан. Ингэхдээ:

  • ШЕЗ-ийн шүүгч биш тав гишүүний нэгийг Ерөнхийлөгч, нэгийг ХЗДХЯ, гурвыг нь Хуульчдын холбооноос сонгон шалгаруулж, УИХ-аар сонсгол хийж томилох
  • Сахилгын хороог 12 гишүүнтэй байлгах, гишүүдийг сонгохдоо Ерөнхийлөгч, Шүүгчдийн нэгдсэн зөвлөгөөн, Хуульчдын холбоо, ХЗДХЯ-наас тус тус гурван хүн нэр дэвшүүлэхээр зүйлчилсэн байлаа.

Энэ хоёр хуулийн төсөл хоёулаа Үндсэн хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл ШЕЗ, СХ-ны томилгоонд Ерөнхийлөгчийг оруулаад ирсэн. Тэр бүү хэл Засгийн газрын төсөлд ШЕЗ-ийн нэг гишүүнийг Ерөнхийлөгч өөрөө нэр дэвшүүлж, өөрөө томилох заалт орсон нь Үндсэн хуулийн 33.4-ийг шууд зөрчсөн юм.

Ингээд Засгийн газрын төслийг хаврын чуулганаар хэлэлцэх гэж байтал Ерөнхийлөгч мөн өөрийн хувилбарыг өргөн барьсан тул процесс гацаж, чуулган хааж таарсан гэсэн үг.

-МАН ӨӨРИЙН СЦЕНАРИЙГ ХҮЧЭЭР ЗҮТГҮҮЛЭВ-

Үргэлжлүүлээд УИХ-ын сонгууль болж, Засгийн газрын гишүүд ч солигдсон. МАН парламентад дахин үнэмлэхүй олонх болж, Шүүхийн тухай хуулийн төслөө намрын чуулганаар багтаан хэлэлцэхээр давшиж эхэлсэн.

Үүгээр МАН-ын бүлэг мэдээлэл хийж, “Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулийг хэлэлцэх боломжгүй гэж үзээд буцаалаа. Харин Засгийн газрын хувилбарыг шинэчлэн найруулаад ирэх сард хэлэлцэх нь зүйтэй” гэх агуулгаар ярив. Аравдугаар сарын 27.

Ингэж Ерөнхийлөгчийг шуудхан шахаж гаргаад, МАН Шүүхийн тухай хуулийг өөрсдийнхөөрөө дэглэж эхэлсэн гэсэн үг. Ингээд ХЗБХ-ны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг шинээр байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг тавилаа.

Харин сарын дараа, арваннэгдүгээр сарын 27-ны баасан гаргийн чуулганы хуралдаан дээр Ерөнхийлөгч индэрт зогсож үг хэлэхдээ өөрийн төслөө эргүүлэн татаж буйгаа мэдэгдсэн. Далимдаа МАН-ыг жаал муулж, “Хайран сайхан төсөл минь” гэх агуулгаар гомдоллосон.

Гэхдээ шинэ ажлын хэсэг хуулийг дахин хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болсон тул Ерөнхийлөгчөөс гандан буурахгүй 100 гаруй заалт бүхий саналыг хүргүүлсэн байдаг. Ингээд нэг үгээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналтай нэгтгэж, Б.Энхбаярын ажлын хэсэг “улаан эрээн” болтол нь засаж эхэлсэн.

-Б.ЭНХБАЯР НАР УЛАЙРЧ, ХҮЧ ТҮРЭМГИЙЛСЭН НЬ-

Оны өмнө ХЗБХ ажлын хэсгийн боловсруулж дууссан төслийг хэлэлцэхээр байсан ч АН-ын бүлэг мэдэгдэл хийж, хугацаа хэрэгтэй байна, дахин уншиж судалъя гэх агуулга илэрхийлэв. Ингээд АН талаас хэлэлцүүлгийг он давуулан хойшлуулсан ч агуулгад нь нөлөөлж чадсангүй.

Хууль зүйн байнгын хороо түүхэндээ 17 цаг 40 минут хуралдлаа гэх үг тус байнгын хорооны дарга С.Бямбацогтын амнаас хэд хэдэн удаа унаад буй. Үнэхээр Б.Энхбаярын ажлын хэсгийн өөрчилж зассан хуулийн төслийг УИХ-ын анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ХЗБХ шөнийн 02.00 цаг хүртэл хуралдсан. Ширүүн маргаанууд ч өрнөж, зарим зүйл заалтууд эргээд “Б.Энхбаярынх бус” болж буцсан гэдэг яриа явж байгаа.

Шинэ ажлын хэсэгт багтсан нэг сонин дүр бол УИХ-ын гишүүн Ш.Адьшаа. Тэр чуулганы хуралдааны үеэр “Засгийн газрын төсөл үзэл баримтлалын хувьд 80 гаруй хувь өөрчлөгдсөн. Ингэж их өөрчилж, ийм яаруу хэлэлцэж байгаа нь ямар учиртай юм бэ?” гэхчлэн үргэлж эсэргүү үг хаяж байв. Харин Б.Энхбаяр гишүүн түүнийг ажлын хэсэг хуралдахад тун цөөхөн ирсэн гэдгийг онцлоод “Ингэж байхаар нэг мөр Ерөнхийлөгчийн ТГ-ын даргын ажлаа хийвэл таарна” хэмээсэн. Ш.Адьшааг Ерөнхийлөгчийн хүн гэж ярьдаг нь нууц биш ч агуулгыг ингэж шууд улс төржүүлсэн Б.Энхбаяр гишүүний буруу байв.

Харин Ерөнхийлөгч чуулганы индэр дээрээс Шүүхийн тухай хуулийн асуудлаар өөрийгөө татаж авлаа, МАН булаагаад авчихлаа гэх агуулгаар тоглож, мэдэгдэл хийсэн хэдий ч Б.Энхбаярын ажлын хэсгийн үйл ажиллагаанд нөлөөлөл үзүүлэхээр оролдсоор байв. Нэг үгээр ил тоглолтоо далд л болгосон гэсэн үг. Гэвч амжилт олсонгүй.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гаргийн чуулганы хуралдаанаар “Б.Энхбаярын дэглэсэн” Шүүхийн тухай хуулийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарласан тухай асуудал ер хөндөгдөлгүй, шүүгчдийн цалин хөлс, нийгмийн халамж тойрсон сэдэв л яригдсан гэхэд болно. Ингээд энэ долоо хоногийн пүрэв гарагт эцсийн хэлэлцүүлгийг хийж, өчигдөр эцэслэн баталчихлаа.

-ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХ МЭДЛИЙГ ХЯЗГААРЛАСАН УУ-

Хууль Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэйгөө нийцсэн сайн талтай. ШЕЗ, болон Сахилгын хорооны гишүүдийн томилгоонд Ерөнхийлөгч ямар ч байдлаар оролцох боломжгүй болж өөрчлөгдсөн. ШЕЗ-ийн шүүгч бус таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлан нэр дэвшүүлж, УИХ нээлттэй сонсгол хийн томилохоор болсон байх жишээтэй.

Дагалдах шүүгчдийн нийгмийн халамж болоод мэргэшлийн асуудлын тухай олон шинэ заалтууд багтсан. Ерөнхийдөө шүүх засаглалын эрх мэдлийг дотор нь нэг цэгт төвлөрүүлэх биш хуваах, ШЕЗ, Шүүгчдийн зөвлөл зэрэг дотоод институцүүд бие биенээ хянаж, хариуцлага тооцож явах хууль зүйн орчныг бүрдүүлсэн гэж харагдаж байгаа.

ОНЦЛОХ НЭГ ЗААЛТ ХАСАГДАВ: Шүүгчийг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлдөг болох хуулийн заалтыг Ерөнхийлөгч Х.Баттулга өргөн барьж, УИХ өнгөрсөн 2019 оны гуравдугаар сард хэлэлцэн баталсан байдаг. Тэгвэл үүнийг Б.Энхбаярын ахалсан ажлын хэсэг хассан байгаа. Ингэснээр Ерөнхийлөгчийн бас нэгэн нөлөөллийг тайрч хаясан хэрэг болов.

Шүүхийн тухай хуулиар Ерөнхийлөгчийн эрх мэдэлд шинэ хязгаар тавьсан уу гэвэл яг хуулийн хүрээндээ үгүй юм. Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хасагдсан Ерөнхийлөгчийн эрх мэдлийг л уялдуулж, тусгаж өгсөн явдал. Эхэнд дурдсанчлан, түүнд бүх шатны болоод УДШ-ийн Ерөнхий шүүгчийн томилох эрх нь хэвээр байгаа.

Тэгэхээр эцсийн дүндээ Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр алдсан “шүүх” эрх мэдлээ Шүүхийн тухай хуулиар эргүүлэн олж авах гэтэл нь МАН тас бамбайлж, улайран зүтгэсээр болиулав. Ерөнхийлөгч МАН-ыг ингэтэл нь давчдуулсан ч эцэст нь өөрөө дийлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
1 сар 16, 2021 09:21

Эрх мэдлийг яаж хлртойгоор ашиглаж болдгийг Элбэгдорж маш хортойгоор харуулж чадсан шүү.

Дорж
Дорж
1 сар 16, 2021 11:33

Элбэгдорж шүүх прокурорыг самарч ѳѳрийн хүмүүсээ тавьсан гэмт үйлдлээ хайца�##�ах бамбай болгосон гэдэгийг олон хүмүүс ярьдаг хонгил үүсгэсэн гэдэг ч үнэн одоо хонгил тодорхой хэмжээгээр нурсан гэвч үр хѳвѳрлүүд байгааг арилгаж байж шүүх цэвэршинэ

иргэн
иргэн
1 сар 16, 2021 12:53

Хуульчид, эдийн засагчид нэртэй юм бичдэг, ярилцлага өгдөг хүмүүс үнэхээр тийм өндөр мэдлэгтэй хүмүүс үү �##�ь эсвэл захи�##�гаар ажиллагчид уу. Ийм хүмүүсийн эрхэлдэг ажлыг ил бичиж байв�##� зүгээр юм

Зочин
Зочин
1 сар 16, 2021 22:10

Улс төрийн захи�##�гаар ажилладаг механизмыг Эба л бий болгосон шүү дээ. Ерөнхийлөгч болон өнөөгийн УИХ- ын хүчин зүтгэлээр хонгил үндсэндээ нуран ун�##�аа гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл хуулийг өөрийн ашиг сонирхлоор чиглүүлж, удирддаг, томилдог, х�##�даг, өөрийн хүнээ шүүгчээр томилдог бусармаг, авшигч үндэс ёзоороороо тасарлаа гэсэн үг.

Зочин
Зочин
1 сар 17, 2021 01:08

Mongolyg alj baigaa, tsas#aa ch alah "ur mogoi " bol ene bymbshog shuu humuus ee

Зочин
Зочин
1 сар 17, 2021 10:04

Захи�##�гын ийм бичвэр хэнд хэрэгтэй юм. Болсон процессыг бодитоор нь мэдээлэх сайт гэж �##�гаа

Zochin
Zochin
1 сар 17, 2021 21:28

Mongol ulsiin shuuhiin ner hundeer togolson hun bol yaltgui elbegdorj gedeg hunentser munuus mun unuudur hurtel aimag niislel deed shuuhed gar hul ni buur hongil uusgeed bj l bna uuniig shinchlej chadaagui helsen yrisandaa baigaagui battulga mun l sandal shireend ni tsunami uuseed argaa baraad bichig useg say tug uguh yum yrial aliigaa aldaad suuj bnadaa

Bbb
Bbb
1 сар 18, 2021 06:38

ашгүй дээ хогын женко арай л давраад байсын

Bat
Bat
1 сар 18, 2021 06:39

Jenkogoos hurdan salmaar bna

Irgen Bat
Irgen Bat
1 сар 18, 2021 06:40

Jenkogoos hurdan salmaar bna

Зочин
Зочин
1 сар 18, 2021 07:17

Ер нь бол хуульчид юу буруу, юу зөв гэдгийг бүгд мэдэж байгаа. Харин хэсэг бүлгээрээ хуваагдаад хүсэл сонирхолоо хамга�##�аад өөрсдийн хонгил гээчийг байгуулах гээд байгаад хамаг учир нь байгаа юм. Манай улс хөгжихгүй байгаа гол ш�##�тгаан нь хувийн амбицтай гарууд олширсных...уг нь бол нийтийн төлөө гэсэн жоохон сэтгэл гаргачихб�##� болчихдог юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button