Сурвалжилга, Нийтлэл

Дээд шүүх “амьд” уу, Цэцээс Д.Солонго, Ш.Цогтоо нараа татаж, нөхөн томилгоогоо яагаад хийхгүй байгаа вэ

МАН-ЫН ГУРАВ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГУРАВ...

Дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгогдон ажиллаж буй Д.Солонго, Ш.Цогтоо нарын бүрэн эрхийн хугацаа дуусаад 387 хонож буй. Бүхэл бүтэн жилийн туршид нөхөн томилгоо хийгдэлгүй, хөшигний ард нам гүм гацав. Ингэж завхрал үүсч буй нь, ҮХЦ-ийн тухай хуультай нь  ч холбоотой. Хуулиндаа бүрэн эрхийн хугацаа нь дууссан ч нөхөн томилгоо хийгдтэл албан үүргээ хаших зохицуулалттай. Нэгэнт хуулиндаа тодорхой хугацааг нарийвчлан зааж өгөлгүй орхисон учраас хөшигний ард тааваараа тохиролцоо хийж байгаад, бүлэглэлүүдийн эрх ашиг нэгдсэн хойно л Цэц дээр томилгоо хийгддэг жишгийн бодит кэйс нь энэ юм.

Эдүгээ ҮХЦ-ийн гишүүнээр Ерөнхийлөгчийн санал болгосноор: Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Б.Буяндорж, УИХ-ын санал болгосноор: Ш.Солонго, Д.Баясгалан, Б.Одбаяр, Улсын дээд шүүхийн санал болгосноор: Н.Чинбат, бүрэн эрхийн хугацаа нь дуусаад буй Д.Солонго, Ш.Цогтоо нар ажиллаж байна. Бүдүүлгээр тайлбарлахад, цэц дээр Ерөнхийлөгчийн талын гурван хүн, МАН-ын талаас гурван гишүүн байна. Дундах зааг дээр Дээд шүүхийн гурван төлөөлөл зогсдог.

Энэ логикоор, дээд шүүхийн хоёр гишүүний томилгоон дээр Ерөнхийлөгч, МАН-ын талаас хэр сайн эрх ашгаа шингээж чадна, тэр нь олонх болно гэсэн үг.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, саях багтсан шүүхийн тухай багц хууль, томчуудын хоригдох шалтгаан, Ерөнхийлөгчийн сонгууль зэргийг тойрсон томоохон эрх ашгууд цэц дээр маргаанаа хагалуулна. Угаас цэц дээр өндөр эрх ашиг байсаар ч ирсэн. Энэ утгаараа Зайсанд ЕСХӨН эрх мэдэлтэй гишүүнд том байшин барьж өгөөд, ажлын алба гэх нүсэр аппарат үүсгэн, хангамжаар туйлахыг нь хүртэл хүлээн зөвшөөрч ирсэн.

Гаднаасаа “Үндсэн хуулийн манаач” гэгддэг хүндтэй эрхмүүд ажилдаа цагтаа ирэхээ ч мэддэггүй, асар ажил хэрэгч бус, нэгнийхээ өрөөгөөр хэсч хов базсан, зочин хүлээж авсан байдалтай өдөр хоног өнгөрөөж буй нь нууц биш билээ.

-ДЭЭД ШҮҮХ БҮТЭН ЖИЛ НӨХӨН ТОМИЛГООНЫ САНАЛ ГАРГАСАНГҮЙ-

Нөгөө талд Улсын дээд шүүх ер нь амьд уу гэх асуулт.  Уг нь эднийх, 2020 онд ч, 2021 оно гараад ч асар идэвхтэй л ажиллаж буй. Улстөрийн шинжтэй томоохон хэргүүд дээр эцсийн шатны алх цохьж, улстөрийн намуудын асуудлаар шийдвэрээ гаргаж, шүүгчдийн бүрэлдэхүүндээ хүртэл өөрчлөлт оруулж амжсан. Түүхэн замнал, томоохон хуульчдын бүрдүүлбэрийг нь харахад ч тэр, Улсын дээд шүүх цэц рүү явуулах хоёр шүүгч олдохгүй байх ямар ч үндэслэлгүй.

Д.Солонго, Ш.Цогтоо нар бүрэн эрхээ уртхан хугацаанд хэрэгжүүлэх амбицтай, энэ талд үйлчилж буй тодорхой нөлөөллүүд байж болох. Гэвч нөгөө талд тэдний суудлыг санаархагчид, хүнээ томилуулах гэсэн том бүлэглэлүүдийн эрх ашиг, тэдний лобби хаачихав. Хөшигний ард О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, Ж.Эрдэнэбулган нарын нэлээд хугацаанд яригдаж буй. Гэвчюу ингэж талуудыг нам гүм байлгаад байна гэх асуулт гарч ирнэ.

Цаашлаад ҮХЦ-ийн тухай хууль дахь дараачийн гишүүн сонгогдох хүртэл өмнөх гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлдэг зохицуулалтыг ч эргэж харах ёстой ажээ. Одоогийн кэйс дээр л гэхэд талууд тохиролцож чадахгүй бол дахиад хэдий хугацаанд зургаан жилийн үүргээ хэдийнэ гүйцэтгэчихсэн хүмүүс цэц дээр суугаад л байх нь ээ. Засгийн газар, УИХ-ын тухай хуулинд ч тэр, томилгоог дэглэж нарийн хугацаа зааж өгдөг нь улстөрийн нөхцөлд чухал нөлөөгөө үзүүлдэг.  

Гэтэл цэц дээрээ энэ зохицуулалтаа орхисноос гарч буй гажуудал нь, заавал яг таг тохиролцох боломжоо хараад, талууд нам гүрийчихдэг нөхцөл байдлыг үүсгэж. Хуулийг үнэн зөвт ёсоор нь хэрэгжүүлэх учиртай дээд шүүх, цэцийн бүтэц нь өнөөдөр бодит байдал дээр ийм л назгай, ажил хэрэгч бус, улстөрийн гүн хамааралтай, өндөр эрх эдэлдэг ч үүргийн менежмент нь сул байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч
1 сар 18, 2021 08:48

Ажил хэрэгч бус нэгниыхээ өрөө хэсч архидсан зочин хүлээж авдаг цэцийн гишүүд гэж гоё хэлжээ

Хуульч
Хуульч
1 сар 18, 2021 08:54

Зайнсанд том байшинтай 9 хүн ард түмнийхээ эрх ашгийг хамга�##�ахгүй бүлэглэлүүдэд үйлчилж байгаа. Эрх ямбатай новшнууд

салбар нэгт
салбар нэгт
1 сар 18, 2021 09:15

тэтгэвэрт гарах дөхсөн эмгэн өвгөн нарыг аваачиж тавиад тавьсан улсууд нь барьца�##�чихдаг газар даа. Солонго Цогтоо хоёр өөрсдөө ч явах дургүй бгаа

эрхзүйч
эрхзүйч
1 сар 18, 2021 09:47

9 гишүүн дотор Ш.Солонго нь ажлын хүн. Тэр дарга болсон өвгөнөөс одоо юу ч хүлээх билээ

Цамба
Цамба
1 сар 18, 2021 11:45

Х.Баттулга гэж ёстой нэг бүтэхгүй хулгар байгааа

иргэн
иргэн
1 сар 18, 2021 12:01

энэ новшнуудаа �######�уул.

зочин
зочин
1 сар 18, 2021 21:43

МАНАЙД АЖЛАА ЁСООР НЬ ХИЙДЭГ ДЭЭД БАЙГУУЛЛАГА ГЭЖ БАЙНА УУ. ДАНДАА УНТАА ЮМ ШИГ БАЙХ ЮМ. АЖЛАА САЙН МЭДДЭГСЭН БОЛ ДЭЭД ШҮҮХ ИЙМ ХИЙДЭГДЭЛ ГАРГАХГҮЙ САН. ЯАЖ АВИЛГАЛ АВАХ ВЭ? ЯАЖ УЛСЫН ХӨРӨНГИЙГ ЗАВШИХЫГ БОДСОН ХҮМҮҮС Л БАЙХ БОЛОХООС АЖЛАА ЯВ ЦАВ ХИЙХИЙН ТӨЛӨӨ ЧАРМАЙСАН АЛБАН ТУШААЛТАН ХОВОРДСОН НЬ ҮНЭХЭЭР ЗЭВҮҮ ХҮРГЭХ ЮМ.

зочин
зочин
1 сар 19, 2021 23:17

Энэ 2 оо �######�уулаачээ.

Холбоотой мэдээ

Back to top button