ДЭЛХИЙ

Хуучны мотоциклын цуглуулга бүхий музей шатжээ

Австри улсын Тиммельсхоч уулын “Passo Del Rombo”-д байрладаг хуучны мотоциклын цуглуулга бүхий музей шатжээ. Тус музей нь далайн төвшнөөс дээш 2175 метрт оршдог бөгөөд Европын Холбооны орнууд дахь хамгийн өндөр цэгт байдаг музей юм.

Уулын бэлд байрладаг уг музей нь 100 орчим  үйлдвэрийн “Brough Superior”, “Vincent”, “Matchless”, “Sunbeam”, “Zündapp” гэх мэт 230 гаруй сонгодог загварын мотоциклын цуглуулгатай байжээ. Мөн “Aston Martin DB5” гэх мэт хэд хэдэн сонгодог машины загвар ч тус музейн үзвэр дунд байсан аж.

Харамсалтайгаар өчигдөр гарсан галын улмаас музейн 200 гаруй мотоцикл шатжээ. Орон нутгийн гал сөнөөгч чадах бүхнээ хийсэн ч ихэнх мотоцикл галд шатсан хэмээн үзэж байгаа юм. Албан Шайбер нь ах Аттилатай уг музейг хамтран эзэмшдэг бөгөөд тэрбээр “Манай ах бид хоёр мотоцикл их сонирхдог байсан. Бидний цуглуулга 20,30 хүрээд ирэхэд өөрсдийн гэсэн музейтэй болъё гэх бодож эхэлсэн. Энэ музей бид хоёрын мөрөөдөл биелэлээ олсон зүйл байсан юм” хэмээжээ. Музей шөнийн 04:00 минутад шатаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар  галын шалтгааныг тогтоогоогүй байна.

Эх сурвалж: Visor Down

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-19 11:12

gadniihan aihtar um chn daatguulsan bg.daatgliin gazar n ch sain ajilna

хэхэ
хэхэ
2021-01-20 04:42

даатг�##� яахав. хайран юм

Холбоотой мэдээ

Back to top button