ОРОН НУТАГ
Хүүхдийн цэцэрлэгт гал гарчээ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар цэцэрлэгт гал гарчээ. Гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр өдрийн 11:09 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 11:11 цагт очсон байна. Улмаар тус цэцэрлэгийн гал тогоонд шатаж байсан хоолны тогоог 8 минут ажиллаж унтраажээ.