ДЭЛХИЙ

2020 онд БНХАУ-ын эдийн засаг тооцоолсноос их хувиар өссөн

Цар тахлын үеэр дэлхийн томоохон эдийн засгууд уналтад орсон. Тэгвэл 2020 онд БНХАУ л цор ганц өсөлттэй байсан томоохон эдийн засаг болсон байна. Тухайлбал Хятад улсын эдийн засаг 2020 онд 2.3 хувиар өсөж харин дотоодын нийт бүтээгдэхүүн 6.5 хувиар нэмэгдэж судлаачдын тооцоолсноос илүү өсөв. “Bloomberg” эдийн засагчдаас явуулсан санал асуулгаар бол БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 оны эцэс гэхэд 6.2 хувиар нэмэгдэж харин эдийн засаг нь 2.1 хувиар өснө гэж тооцоолжээ.

Австрали болон Шинэ Зеланд улс дахь “Greater China” банкны үйлчилгээ үзүүлдэг группийн ахлах эдийн засагч Раймонд Юнг хэлэхдээ “Хятад улс өсөх чиг хандлага руу бүрэн эргэж орсон” хэмээсэн байна. Тус улсын эдийн засгийн V хэлбэртэй нөхөн сэргэлт нь “КОВИД-19”-ийн халдварыг амжилттай тогтоосон гэх мэт хэд хэдэн хүчин зүйлээс хамаарсан хэмээн судлаачид тайлбарлаж буй. Мөн БНХАУ-ын экспорт 2020 онд өмнөх жилтэй харьцуулахад 3.6 хувиар нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн юм. Экспорт ингэж ихэссэн нь гаднын орнуудад эрүүл мэндийн багаж хэрэгсэл болон гэрээс ажиллахад хэрэгтэй төхөөрөмжийн хэрэгцээ нэмэгдсэнтэй холбоотой.

Хэдийгээр БНХАУ-ын жилийн өсөлт сүүлийн дөчин жилд дэх хамгийн бага хэмжээнд байгаа олон улсын үйлдвэрлэх чадвар хязгаарлагдсан энэ үед эдийн засаг нь хурдацтай өсөх болно. Олон улсын валютын сангийн тооцоогоор бол Хятад улс АНУ-ыг эдийн засгаараа 2028 онд гүйцэх аж. Энэ нь өмнөх тооцооноос урагшилсан үзүүлэлт байв. Эдийн засагч нарын тооцоогоор бол БНХАУ-ын ДНБ энэ онд 8.2 хувиар өсөх аж.

Эх сурвалж: Japan Times

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button