ЭДИЙН ЗАСАГ

“Mongolia Energy Corporation” 16.5 сая ширхэг хувьцаатай опцион гаргажээ

“Mongolia Energy Corporation” компани нэгж бүр нь 0.02 хонконг доллар бүхий 16.5 сая ширхэг хувьцаатай опцион гаргажээ. Тус компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байдаг бөгөөд манай Хөшөөтийн уурхайгаас нүүрс экспортолж урд хөрш рүү экспортолдог.

Мэдээлэл өгөхөд, опцион гэдэг нь хөрөнгө оруулалтын салбарт нэг хүн нөгөөдөө тодорхой хөрөнгийг тодорхой хугацаанд тохиролцсон үнээр худалдан авах буюу худалдах эрх олгох хэлбэрийг хэлнэ. Опцион бол үнийг мэдээлэх болон арилжааг тохиромжтой болгох үүднээс стандартад оруулсан гэрээ юм.

Үнэт цаасны нэг опцион гэрээнд 100 ширхэг энгийн нэгж хувьцаа агуулагдаж байж стандарт опцион болно. Энэ нь нэг опционы гэрээнд 100 ширхэг нэгж хувцаа худалдаж авах нөхцөл туссан гэсэн үг.

“Mongolia Energy Corporation” компани өөрсдийн боломжит хөрөнгө оруулагчдадаа зориулж ийн 16.5 сая ширхэг хувьцаатай опцион гаргажээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button