ЭДИЙН ЗАСАГ

“TRQ”-ийн ханш өнгөрөгч долоо хоногоос хойш 7.8 хувиар өсжээ

“Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resource” компанийн хувьцаа Нью-Йоркын хөрөнгийн бирж дээр өнөөдрийн /2021.01.19/ байдлаар 11.99 ам.доллар байна.

Энэ нь нэгдүгээр сарын 14 буюу таван өдрийн өмнөх ханш болох 12.62 ам.доллартай харьцуулбал унасан дүн. Харин нэгдүгээр сарын 11-ний үеэс даруй 7.8 хувиар өсөөд буй нь энэ юм.

Тодруулбал, Монголын Засгийн газраас Туркоиз талд шаардлагатай бол Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээг цуцална гэж захидлаар мэдэгдсэн огноо нэгдүгээр сарын 11-нтэй давхцах юм. Энэ өдөр тус компанийн хувьцаа 11.16 ам.доллар болж унасан.

Засгийн газрын захидал задрахаас өмнө, нэгдүгээр сарын 8-ны байдлаар 14.48 ам.доллар байсан ханш ингэж 20 орчим хувиар огцом унасан.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button