ЭДИЙН ЗАСАГ
Брент газрын тосны үнэ 55.2 ам.долларт хүрчээ

Нэгдүгээр сарын 19-ний 17.10 цагийн байдлаар Брент газрын тосны үнэ баррель тутамдаа 55.15 ам.доллар байна. Одоогоор энэ өдөр цохисон хамгийн өндөр ханш нь 55.2 ам.доллар/баррель байгаа аж.
Газрын тосны үнийн өсөлт сүүлийн долоо хоног тогтворжоод байна. Тодруулбал нэгдүгээр сарын 12-ны байдлаар 57.18 ам.доллар байсан энэ үнэ 1 хүрэхгүй хувиар өсөж, буурсаар өнөөдрийг хүрчээ.
Харин оны өмнө, арванхоёрдугаар сарын 22-ны байдлаар 50.16 ам.доллар байсан юм. Иймд газрын тосны үнийг энэ нэг, хоёрдугаар сард тогтмол өснө, дагаад дотоодын зах зээл дээр шатахууны үнэ нэмэгдэнэ гэсэн таамаглалыг судлаачид хийгээд байгаа юм.
Г.САНСАРМАА