Нийгмийн

Д.Эрдэнэбатыг 27, Б.Болорыг 13 саяар торгоод суллажээ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор нарт холбогдох хэргийн шүүх хурал боллоо.

Улмаар Д.Эрдэнэбат, Б.Болор нарт оноосон ялыг торгох ял болгон өөрчилж, суллах шийдвэр гаргасан талаар бид мэдээлсэн. Тодруулбал Д. Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27,000,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Болорыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 13,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэжээ.

Тэднийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр шалгасан. 

Тодруулбал анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, дөрвөн жил зургаан сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Болорт нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасч, гурван жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулаад байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-19 21:59

Нөгөө шударга ёс хаа байнаа.

САНЖАА
САНЖАА
2021-01-19 22:06

Иймч шүүхтэй байх гэждээ Элбэгдоржийн хамсаатан шүүгчидийг арилгаж шударга шүүхтэй болохсон Одоо иймэрхүү шүүгчдийг яах ёстой вэ ял найма�##�цах гэгч болоод б.науу сахилгын зѳвлѳл эхний ээлжинд авилгын хэргийг торгууль болтол бууруулдаг 10.20 мянгийн гар утас хулгайлагчийг .5..10 шилээр санамсар болгоомгүй авто ослыг /согтуу биш/ 8 хүртэл жилээр хорьдог хачин тогтолцооны дээдэсд ивээлтэй доодост хатуу чанга шударга бус ялгавартай байдлыг х�##�ахсан

Баяр
Баяр
2021-01-19 22:07

Иймч шүүхтэй байх гэждээ Элбэгдоржийн хамсаатан шүүгчидийг арилгаж шударга шүүхтэй болохсон Одоо иймэрхүү шүүгчдийг яах ёстой вэ ял найма�##�цах гэгч болоод б.науу сахилгын зѳвлѳл эхний ээлжинд авилгын хэргийг торгууль болтол бууруулдаг 10.20 мянгийн гар утас хулгайлагчийг .5..10 шилээр санамсар болгоомгүй авто ослыг /согтуу биш/ 8 хүртэл жилээр хорьдог хачин тогтолцооны дээдэсд ивээлтэй доодост хатуу чанга шударга бус ялгавартай байдлыг х�##�ахсан

иргэн
иргэн
2021-01-19 22:55

хөрөнгө мөнгөтэй улсууд ч бүхнийг мөнгөөр худ�##�даад авчих юмаа. Гэнэн ард түмэн ч хөөрхий дөө

Зочин
Зочин
2021-01-19 23:24

Z##laa. Arai ch de

Зочин
Зочин
2021-01-20 00:20

MANAN MANDTU GAI

хэхэ
хэхэ
2021-01-20 04:44

чоно борооноор гэж хулгайч нарч коронаг сайхан ашиглаж бйанаа

Бэрх
Бэрх
2021-01-20 08:42

Үнэхээр ард түмнийг басамжилж бна.Ард түмний хилэн хөдөлбөл та нар цусаар уйлаад ч зогсоож чадахгүй

Холбоотой мэдээ

Back to top button