Сонгуулийн өмнөх “ХӨӨРСӨН” Л.Батжавын дүрийг өнөөгийн Т.Доржханд давтах уу

-НАМЫНХАА ЖАГСААЛТЫГ 5 ТЭРБУМД ХҮРГЭЖ ЗАРАХ САНАЛ ГАРГАГЧ-
“УИХ-д нэг айхтар ажил хэрэгч, боловсролоороо тасарчихсан, хачин сайн зарчимтай залуу гишүүн ороод ирлээ”. Энэ бол Т.Доржхандын олон нийтэд маш богино хугацаанд өгч чадсан мессиж. Гадны нэр хүндтэй байгууллагад ажиллаж, том төслүүд удирдаж, Сангийн яаманд мэргэжилтнээс дарга түшмэл болтлоо явсан түүхтэй хүн бол Т.Доржханд. Өчнөөн жил төр, хувийн хэвшилд зүтгэсэн, олон хүмүүсийн ая эв олж, төрт ёс, ажлын зарчмыг хамгийн сайн мэдэх хүн чуулганы эхний өдөр санамсаргүй кэйт өмсөөд ордонд ирсэн гэж бодож байна уу? Үгүй л дээ, олны анхааралд орох супер гаргалгаа байсан.
Т.Доржхандын тархи ер нь л айхтар сайн ажилладгийн нэг жишээ бол, 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө ХҮН-ын жагсаалтыг 5 тэрбумаар үнэлэх санааг гаргасан явдал. Нэхэн сануулбал, ХҮН 2016 оны сонгуульд 3-4 суудал нэр дэвшилтээс авч, жагсаалтаар оруулах эрх үүссэнээр БҮЛЭГ ҮҮСГЭЖ /найман гишүүн/ ажиллах ганган ирээдүй хүлээж байв.
Гэвч 2016 оны сонгуулийн өмнө АН сонгуулийн тогтолцоог гэнэт өөрчилж, тэдний жагсаалтаар орох мөрөөдөл талаар болов. Үүнтэй зэрэгцээд, ХҮН-ын өнөөх боловсролтой, мэдлэгтэй залуус жагсаалтад багтах эрэмбээ тэрбум тэрбумаар нь үнэлсэн талаарх мэдээлэл дотроосоо задарч байв.
Тэд жагсаалтын гуравт багтах эрэмбээ 5 тэрбумаар үнэлсэн гэдгийг өөрсдөө жиргээн дээр илчилсэн.Үүнийг нь ХҮН-ын гишүүн асан Т.Бат-Оргил бататгаж, “60 тэрбумыг Доржханд санаачлах нь юу юм, гэхдээ энэ асуудал дэгдэхээс өмнө холимог сонгуулийн жагсаалтыг мөнгөжүүлэх санааг Т.Доржханд бидний дунд гаргаж байсан нь яах аргагүй үнэн” хэмээсэн ярилцлага хүртэл өгсөн удаатай.
“2024 ОН БИШ ЭЭ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР Л ХАРААРАЙ”
Ингэж нийгмийн шинэ залуу боловсролтой үеийг хүлээсэн итгэл дээр тун чиг хурдан гарч ирэхээр байсан ХҮН сонгуулийн өмнө Т.Доржхандын зурсан гэгддэг мөнгөний схемээс үүдэж, задарсан түүхтэй. Улмаар УИХ-ын сонгуулийн өмнө ХҮН-ынхан “Бид хулгайч биш” уриаг дэвшүүлж байв. Гэвч 2016 оны сонгуулиар мөнгө төгрөгөнд нэлээдгүй шуналтай хэдэн залуус хэрхэн бужигнуулсныг олон нийт мартаагүй.
Үр дүнд нь, сонгуульдаа асар их мөнгө зарцуулсан гэгдсэн Т.Доржханд л ганцаараа гарч ирсэн юм. Хөшигний ард УИХ-ын сонгуульд ч тэр, орон нутгийн сонгуулиар ч тэр ХҮН эрх баригчидтай эвтэй байж, АН-ын саналыг хуваах тактикаар оролцсон гэгддэг. Яг үүнийг батлах мэтээр Т.Доржхандыг саяхан ХҮН-ын дарга болоход МАН-ын дарга У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нарын гишүүд толгой дараалан баяр хүргэсэн.
Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуулиар ХҮН ерөнхий төлвөөрөө МАН-ыг дэмжинэ,тэд ойлголцсон гэх агуулгыг олон нийтэд уншуулсан юм. Т.Доржхандын тухайд ч тэр, эрх баригч намыг шүүмжлэхээсээ илүү өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эрхтэй эсэх асуудлаар идэвхийлэн дуугарч буй. Төрд боловсролтой, чадвартай залуу, идэд насны төлөөлөл хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гол нь тэд парламентад хувийн асар их эрх ашиг тээж авч орж ирээд, яг энэ агуулгаараа улстөрийн нам, хувь улстөрчийн байр сууриа зарж идэх эсэхэд л тэдний үнэ цэнэ оршиж байгаа юм.
Т.Доржханд ХҮН-ыг улстөрийн нам ёсоор нь авч явах уу. Парламент дахь эрх баригч намынханд найрагдсан чигээр хувь улстөрчийн ашигтай карьераа үргэлжлүүлэх үү. Дөрвөн жилийн дараа ил л харагдана даа, энэ бүхэн. Түүнээс ч ойрхон, Ерөнхийлөгчийн сонгуулиар л ерөнхий төрхөө яг харуулчихаар нөхцөл байдал нэгэнт үүсчээ. Хэнтийд өрсөлдөхөөр хоёр жил хамаг байдгаа зориулаад байсан бие даагч Л.Батжавт У.Хүрэлсүх нэг өдөр МАН-ын үнэмлэх гардуулаад, хөшигний ард томхон суудал амласан ч амжилттай мурьсан. Өнөөгийн Т.Доржхандын байдал сонгуулийн өмнөх Л.Батжав шиг л хөөрсөн дүртэй харагдаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Доржхандыг Сангийн яамныхан их сайн мднэ дээ үнэн шун�##�тай хүн
Урдаа сэхээтэнлэг ярьж ардаа мөнгөөр тохирдог Доржханд
УИХ-д орж ирсэн овоо з�##�уу гэж харж байт�##� МАН-ынхан сая намын дарга болоход нь баяр хүргээд бүр эргэлзүүлсэн шүү
60-н тэрбумыг санаачлагч, олиггүй этгээд микрофон л олвол шоудах боллоо!? Шийдвэр гаргаж хэрэгжүүлэх чадваргүй түүнд шоудах л үлдсэндээ!? Үнэн хэрэгтэй бас нэг шинэ цагийн луйварчдын нэгэн дүр гэж харагддаг!п удахгүй ард түмэн түүнийг байранд нь тавих л болно!? Их хөөцөглөх хэрэггүй!?
Haltar hujaa iim l ym hiine dee
олиггүй сүрчигнэсэн х�##�тар нохой шиг.. огт та�##�агдахгүй ярьж хэлж байгаа нь эрүүл хүн бишээ, энэ хүнд хийсэн юм юу бнаа. Ганбаатарыг гөлөг шиг дагаж байснаа ар нуруу руу нь хутг�##�сан хүн чанаргүй нөхөр гэж бодсон.
Хүнтэй ойртож нөхөрлөж үзээгүй байж хэн нэгний үшзэгний үзүүр, амны аракыг дагаж сэвдэгээ болиоч зарим хүмүүс
Dorjhand bol luivarchin popchin
Яг үнэн биё тоогоод эхэлсэн байна лээ мангар батцаан
Үгүй байлгүйдээ. ХҮН-д итгэсэн хүлээлт маш их байгаа. Цаг хугацаа харууланадаа.