ЭДИЙН ЗАСАГ

Өндөр үнэтэй автомашины борлуулалт 2020 онд буурсан ч тасраагүй байна

 “Таван богд” ХХК 2019 онд 1323 автомашин борлуулжээ. Харин өнгөрөгч 2020 онд 990-ийг борлуулсан нь өмнөх оноосоо 25 хувиар буурсан үзүүлэлт болж байна.

Энэ нь коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдтэй холбоотой. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд автомашин худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарласан юм.

Гэсэн ч 2020 оны арванхоёрдугаар сард өмнөх саруудаасаа даруй өндөр тооны буюу 129 автомашин борлуулжээ. Арванхоёрдугаар сард хөл хорионы дэглэмийг сулруулж, автомашин борлуулалтын үйл ажиллагааг түр нээсэн билээ.

“Таван богд” ХХК 2013 оноос хойш Тоёота компанийн албан ёсны гэрээт борлуулагчаар ажиллаж байгаа. Ихэвчлэн жийп ангиллын, цоо шинэ автомашин худалддаг. Нэгдсэн дүнгээрээ “Санхүүгийн хямралтай”  гэсэн тодотголтой 2020 онд 200-300 сая төгрөгийн үнэтэй автомашинуудын борлуулалт ер тасраагүй нь ажиглагдаж байна.

Үүнээс бийлэгжүү иргэдийн худалдан авах чадвар 2020 онд буураагүй, өөрөөр хэлбэл өндөр үнэтэй автомашин худалдан авах хэмжээнд байсаар ирсэн үү гэдэг асуултыг тавьж болох юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button