ХЭҮК: Нэг хүний эрхийг хамгаалж байгаад нөгөө хүний эрхийг зөрчиж болохгүй

ХЭҮК-оос мэдээлэл хийлээ. ХЭҮК-ийн дарга Ж.Хунан хэлэхдээ “ХЭҮК иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу ажиллаж байна.
Хүний эрхийн зөрчилтэй холбоотой, олон нийтийн анхаарлыг татаж буй кэйс бүр дээр анхаарал хандуулж, холбогдох байгууллагаас тодруулж ажиллаж байгаа.
Хүүхдийн эрхийн асуудал яригдаж байна. Хараа хяналтгүй гэртээ үлдэх, осолдох. Эмнэлгийн үйлчилгээ авч чадалгүй амь насаа алдсан асуудлууд байгаа.
Өчигдөр дөнгөж төрсөн эхийг нимгэн хувцастай ХӨСҮТ рүү шилжүүлсэн нь хүний эрхийн зөрчил мөн үү гэвэл мөн. Бид хүмүүнлэг нийгэм байгуулна гэж зорьдог. Тэнд ерөөсөө ердийн ухамсрын түвшний асуудал гарсан. Монгол соёл уламжлалаа бодсон ч тэр дөнгөж амаржсан хүнийг гарыг нь усанд хүргэхгүй гэдэг наад захын хэм хэмжээ зөрчигдсөн.
Хүүхдийн эрх бас зөрчигдсөн. Хүүхдийн дээд эрх ашгийг ямагт тэргүүн эгнээнд байх ёстой. Нярай даарсан бол яах вэ гэх мэт асуудал яригдана.
Гай газар доороос гарч ирдэг. Ямар ч тохиолдолд бэлэн байх ёстой. Дүрэм журмаа тодорхой болго гэсэн зөвлөмжийг манайхаас хүргэж байсан. Тэнд ажиллаж байсан хүмүүс хариуцлага алдсан байж болно. Яагаад хариуцлага алдсан бэ гэдгийг нь бас бодох ёстой. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн эрх ч бас зөрчигдөж байна. Олон хоног ажилласан хүн алдаа гаргасан байна уу. Хувь хүний хандлагын асуудал уу. Тогтолцооны асуудал уу гэдгийг шалгана.
Манайхаас өчигдөр орой шуурхай ажиллаж, холбогдох хүмүүсээс тодруулга авч ажиллаж байна. Энэ бол их цогц асуудал. Шууд хэн нэгэн рүү чичлэх асуудал биш. Нэг хүний эрхийг хамгаалж байгаад нөгөө хүний эрхийг зөрчиж болохгүй. Дахиж ийм зүйл гаргахгүй байх тал дээр анхаарах ёстой” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сайхан Бөөрөнхий мэдэгдэл хийж байх чинь,
Олон хоног ажилласан бол ядраад �##�даа гаргажээ гэх гээд байна уу? Энэ нөхөр чинь харин нөгөө Бямбадоржоосоо дутахгүй нөхөр үү? Нохойн гөлөг ёстой хөөрхөн гэж бгаад арчигдаа биз дээ?Бямбадоржтон.
Unen shuu.