Нийгэм мэдээ

Цахим халдлага хүүхдүүдэд амиа егүүтгэх сэдэл төрүүлж байна

Хүүхдүүдийн ухаалаг төхөөрөмж ашиглах хандлага сүүлийн жилүүдэд эрс өсөж, цахим орчин тэдний амьдралын чухал хэсэг болсонтой хэн ч маргахгүй биз. Сошиал медиа, онлайн тоглоом, боловсролын платформуудыг идэвхтэй ашиглах нь олон давуу талтай ч, хэт их хэрэглээ нь сөрөг нөлөө үзүүлж буйг энд дурдах нь зүйтэй.

Тодруулбал, хүүхдүүдийн дунд интернэт, цахим хэрэглээтэй холбоотой гэмт хэргийн хохирогч болох өндөр эрсдэлтэй байгааг судалсан байна. Улмаар судалгаанд оролцсон хүүхдүүдийн 89 хувь нь эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хараа хяналтгүйгээр цахим орчинд чөлөөтэй зорчдог. Тэдний дийлэнх нь буюу 57 хувь нь цахим халдлагыг үе тэнгийнхэн нь нэг нэгэндээ үзүүлдэг, 49 хувь нь цахим орчны халдлагын улмаас амиа егүүтгэх талаар үе тэнгийнхэн нь ярьж байхыг сонссон хэмээн хариулсан байна. Мөн судалгаанд оролцсон

  • 7-12 насны хүүхдүүдийн 62 хувь
  • 13-18 насны хүүхдүүдийн 71 хувь нь өдөр бүр интернэт ашигладаг хэмээн хариулсан байна.

Харин судалгаанд оролцсон эцэг эхчүүдийн 73 хувь нь хүүхдийнхээ цахим хэрэглээг хянаж чаддаг хэмээн хариулсан. Мөн судалгаанд оролцсон эцэг эхчүүдийн 91 хувь нь өөрийн хүүхдээ цахим орчны халдлагад өртөж байгаагүй гэж боддог хэмээн хариулсан. Гэтэл тус хүүхдүүдийн 87 хувь нь цахим орчны халдлагад өртөж байсан тухайгаа илэрхийлсэн байна. Үүнээс харахад эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээг хянаж чаддаг, интернэтэд аюулгүй зорчдог хэмээн ташаа боддог нь нотлогдсон гэсэн үг.

Иймд мэргэжилтнүүдийн зүгээс хүүхдийнхээ цахим хэрэглээнд тогтмол хяналт тавьж, аюул эрсдэлд өртөхөөс нь сэргийлэхийг зөвлөлөө.

Ашигласан эх сурвалж: ХЭҮК-оос гаргасан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын 24 дэх илтгэлЭнэ мэдээнд өгөх таны үнэлгээ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button