ДЭЛХИЙ

Японы Ерөнхий сайд монголчуудын тухай жиргэсэн гэдэг ХУДЛАА

Өчигдөр сошиал медиагаар Япон улсын Ерөнхий Сайд Ёшихидэ Сүга “Монголчууд үнэхээр хариуцлагатай мундаг хүмүүс юм. Нэг жирэмсэн эмэгтэйд хүмүүнлэг бус хандсаны төлөө ард иргэд нь жагсаж Ерөнхий сайдаасаа авахуулаад Засгийн Газар нь бүхэлдээ сайн дураараа огцорлоо. Бид монголчуудаас суралцах хэрэгтэй” гэж Твиттер хуудсандаа бичсэн гэдэг нь худлаа.

Тус жиргээг @Yoshihidejpn9 гэсэн Твиттер хаягаас оруулсан. Харин Ёшихидэ Сүгагийн хувийн Твиттер хаяг бол @sugatwittter, мөн Япон улсын Ерөнхий сайдын хаяг @JPN_PMO юм.

Сүга хувийн хаягдаа хамгийн сүүлд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис нарт баяр хүргэн “Ерөнхийлөгч Жо Байден болон дэд ерөнхийлөгч Камала Харрис нарт тангараг өргөх ёслол болсонд баяр хүргэе. Япон болон АНУ хоёр нь эрхэмлэж явдаг үнэт чанар болон баридлагаар хэлхэгдсэн холбоотнууд юм” хэмээн жиргэсэн байна.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button