НИЙГЭМ
Өнөөдөр Дээд шүүхээр Н.Номтойбаярын гомдлыг хэлэлцэнэ

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд өнөөдөр найман хурал товлогдсон байна.
Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох гомдлыг хэлэлцэх товтой аж.
Нэгдүгээр сарын 8-нд Дээд шүүх Н.Номтойбаяр нарын гомдлыг хэлэлцсэн боловч шүүгдэгч Б.Нямдаваагийн өмгөөлөгч П.Баасанжав нь эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцох боломжгүйгээ илэрхийлснээр шүүх хурлыг өнөөдөр болгон хойшлуулсан.
Г.САНСАРМАА