ДЭЛХИЙ

Багдад хотод террорист халдлага болж 32 хүн нас баржээ

Багдад хотод террорист халдлага болж 32 хүн нас баржээ

Пүрэв гарагт (2021.01.22) Ирак улсын Багдад хотын худалдааны захад хоёр террорист амиа хорлох халдлага хийн тэсрэх бөмбөг дэлбэлж 32 хүний амь насанд халджээ. Өнөө өглөө кстремист үзэлтэй хэт даврагч “Islamic State” бүлгэм “Telegraph” дээрх хуудас дээрээ тус халдлагыг үйлдсэн хэмээн мэдэгдсэн байна. Эрүүл мэндийн албан тушаалтнуудын мэдээлснээр бол Таяаран талбайн төвд байрладаг хувцасны захад болсон тус халдлагын улмаас дор хаяж 110 хүн бэртжээ.

Ирак улсын Ерөнхий сайд Мустафа аль-Кадмини аюулгүй байдлын ахлах командлагч нартай яаралтай хуралдаж дахин халдлага болохоос сэргийлж томоохон замууд дээр цэргүүд байршуулсан байна.

Members of Iraqi security forces keep guard at the site of a twin suicide bombing attack in a central market in Baghdad, Iraq January 21, 2021. REUTERS/Thaier al-Sudani

Хэрэг явдлыг харсан гудамжны худалдаачин “Нэг хүн ирээд, гэдсээ барин “миний гэдэс өвдөөд байна” гэж хэлээд газарт хэвтсэнээ гартаа барьсан тэслэгчээ дарсан. Бөмбөг шууд л дэлбэрсэн” гэж хэлсэн аж.

Ирак улсын нийслэлд амиа хорлох халдлага 2017 оноос өмнө бараг л өдөр болгон тохиолддог байсан юм. Харин “Islamic State” бүлгэмийн террористуудыг устгаснаар сүүлийн жилүүдэд багассан байжээ.

Өмнө нь тус захад 2018 оны нэгдүгээр сард томоохон халдлага болж 27 хүн нас барсан юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button