УЛС ТӨР
УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авч дуусаад санал хураалт явуулахад олонх дэмжсэнээр тус хуулийн төслийг хэлэлцэхээр болов. Ингээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлэв.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал дууссан тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
Г.САНСАРМАА