НИЙГЭМ

Нийслэлд 32 мянган тонн шахмал түлшний нөөц байна

Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд сайжруулсан шахмал түлш борлуулах 405 цэгт 2950 тонн, хангамж дундын баазад 1389 тонн түлш тээвэрлэсэн байна.

Баруун, Зүүн бүсийн үйлдвэр хоногт 4614 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэжээ. Сайжруулсан шахмал түлшний түгээлтэд нийт 35 тээврийн компанийн 300 автомашин 543 удаагийн рейсээр тээвэрлэлтэд гарсан байна. Мөн сайжруулсан шахмал түлшний нөөц 32313 тонн байгаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button