НИЙГЭМ
“Монос”, БГД-ээс гаралтай голомтуудаас халдвар илэрсээр байна

ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнгөрсөн 24 цагийн хугацаанд манай улсад коронавирусийн 19 шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ. Тэд бүгд тусгаарлалтад байсан хүмүүс аж.
Үүгээр Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын тоо 782 болжээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд бусад аймгуудад халдвар бүртгэгдээгүй байна. Харин “Монос”, “Хасбанк”, БГДүүрэг, тохижилт үйлчилгээний ажилтнуудын голомтоос халдвар нэмж илэрсээр байгааг А.Амбасэлмаа онцолж, “Хаанаас ч халдвар авах эрсдэлтэй гэж үзэн амны хаалтаа сайтар зүүгээрэй” хэмээн анхаарууллаа.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.