УЛС ТӨР

Т.Доржханд: Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч ХҮН-ыг, намайг гүтгэлээ

Өчигдөр /2021.01.22/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэвлэлийн төлөөлөгч О.Батханд мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ нэгдүгээр сарын 20-ны өдөр төв талбайд зохион байгуулагдсан жагсаалд ХҮН-ын дарга Т.Доржхандыг оролцож, лайв хийсэн хэмээн ярьсан. Түүнчлэн ХҮН-ын фэйсбүүк хуудсаас авсан гэрэл зургуудыг үзүүлж, “АН-ын гишүүд жагсаалыг зохион байгуулсан гэж миний нэрийг оролцуулан гүтгэлээ” хэмээсэн юм.

Угтаа энэ нь ХҮН-ын нэрийг барьсан хуурамч фэйсбүүк хуудас байсан юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд өөрийн нүүр хуудастаа:

“Ерөнхийлөгч маань хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулж ХҮН-ыын хуурамч хаягаас бичсэн постыг үндэслээд шүүхдэхээ илэрхийлжээ. Энэ бүсгүйн гарт байгаа манай намын мэдэгдэл нь хуурамч.

Мөн Хөдөлмөрийн үндэсний намын дарга талбай дээр лайв хийсэн гэж мэдэгджээ. Миний бие талбай дээр лайв хийгээгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.

Энэ худал мэдээллийн талаар Хөдөлмөрийн үндэсний намаас Ерөнхийлөгчийн тамгын газарт албан ёсоор хандах болно” гэж бичжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-23 11:55

хуцмой эбигийн гөлөг

Холбоотой мэдээ

Back to top button