НИЙГЭМ

Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ганбат таалал төгсжээ

Төрийн шагналт, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ганбат нэгдүгээр сарын 22-ны шөнө хүнд өвчний улмаас хорвоог орхилоо.

Монголын үе үеийн гитарчин, эстрадын хөгжимчдийн багш түүний Монголын хөгжмийн ертөнцөд хийж бүтээсэн үйл арвин их билээ. “Баян Монгол” чуулгатай хагас зуун жилийг үдсэн тэрбээр “Дээрэнгийн хар азарга”, “Дөрвөн настай” халиун зэрэг олон ардын дууг шинэчлэн найруулж, жазз, эстрадын хувилбараар тавьж, урлагт үнэнч зүтгэсэн нэгэн их уран бүтээлч байлаа.

Талийгчийн гэр бүл, хамаатан садан, мэргэжил нэгт нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Урлаг
Урлаг
2021-01-23 13:58

Ум мани бадми хум.

Холбоотой мэдээ

Back to top button