ДЭЛХИЙ

Геометрийн шинэ дүрстэй танилц

Геометрийн үндсэн дүрсүүдэд квадрат, тойрог, тэгш өнцөгт, призм, пирамид, конус зэрэг нэрлэгддэг. Харин скутойд нэрт шинэ геометрийн дүрс бий болсныг олон улсын математикчид зарлаад багагүй хугацаа өнгөрч байгаа аж.

Байгалийн зүй тогтол дээр ихээхэн ажиглагддаг энэхүү дүрсийг одоогоор загварчлаад байгаа ямар ч геометрийн дүрсээр илэрхийлэх боломжгүй байдалтай тулгарсан ажээ. Иймд скутойд гэх уг дүрсийг бие даасан геометрийн дүрс болгон тэмдэглэжээ.

Арьсны бүрхүүл эдийн эсүүд маш нягт эгнэн байрладаг. Тэдгээр байршлаас энэхүү скутойд хэлбэрийг олж үзэх боломжтой гэнэ. Скутойд маягаар нягтаршсанаар эсүүд илүү бага энерги зарцуулан, бодисын солилцоогоо явуулдаг ажээ.

Эрдэмтэд цохны скутеллум хэмээн нэрлэдэг цээжний хэсгээс үүдэн уг шинэ дүрсийг скутойд хэмээн нэрлэсэн байна.

“Хэрэв хиймлээр эрхтэн ургуулж буйг та бүхэн үзвэл, эсүүдийн хэрхэн скутойд хэлбэрээр холбогдон нягтарч байгааг ажиглаж чадна” хэмээн Пенсильванийн их сургуулийн Био-Инженерийн тэнхимийн эрдэмдэн Явер Букета хэлжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button