НИЙГЭМ

Тусгай үүргийн онгоцонд төрсөн ихэр охид зургаан сар хүрч байна

Өнгөрөгч 2020 оны долдугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн эх орондоо газардахын өмнө, тодруулбал онгоцон дотор нэгэн эх амаржиж, хоёр ихэр охинтой болсон билээ.

Тусгай үүргийн онгоцон дотор ХӨСҮТ-өөс нэг эмч томилогдон явсан ч зорчигчдын суудал дээр нэг эх баригч эмч сууж явсан нь гайхалтай. Тэд мэргэжлийн ур чадвар гаргаж чадамгай ажиллаж, долоохон сартай хоёр ихрийг хожуу үеийн хүндрэлтэй ээжийнх нь хамт аварсан.

Тэдэнд Б.Энхцэлмэг, Б.Энхжигүүр хэмээх нэр хайрласан талаар бид мэдээлж байв. Онгоцон дотор ихэр хүүхэд төрсөн явдал Монголын түүхэнд анх удаа болсон нь энэ. Ийм ч учраас МИАИ ТӨХК-ийн захирал Д.Баттөр ихэд бэлгэшээж, охидод болоод ээжид нь МИАТ-ын бүх чиглэлд насан туршдаа үнэгүй нисэх эрхийн бичиг гардуулсан билээ.

Б.Энхцэлмэг, Б.Энхжигүүр нар энэ нэгдүгээр сард зургаан сар хүрч байна. МҮОНРТ тэдний гэр бүлээс дэлгэрэнгүй сурвалжилга бэлтгэсэн нь олны талархлыг хүлээгээд байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button