НИЙГЭМ

БЗД-ийн II хороонд олон жил хуримтлагдсан хогийг цэвэрлэжээ

Баянзүрх дүүрэгт хогны мөнгийг бүрэн авдаг ч хогоо ачихгүй байсаар олон газарт хур хогийн цэгүүд үүсжээ. Иргэдийн хүсэлтийн дагуу дүүргийн хэмжээнд үүссэн бүх хур хогийн цэгийг 3 хоногийн дотор ачиж, тээвэрлэх ажлыг дүүргийн онцгой комиссоос зохион байгуулжээ. Тодруулбал, БЗД-ийн НҮГ-1-ийн 4 машин, 4 жолооч, 12 ачигч, зам талбайн 12 ажилтан, захиргааны 6 алба хаагч БЗД-ийн 2-р хорооны 1А хэсгийн уулын орой дээрх ачилт хийгдээгүй 2 жил болсон хур хогийг цэвэрлэсэн байна. 

Тухайн хэсгийн зам эвдрэлтэй, нарийнхан учраас машин гарах боломжгүй гэх шалтгаанаар сүүлийн 2 жилийн хугацаанд огт хог ачаагүй, хогон дунд амьдарч байна гэдгийг оршин суугчид нь хэлжээ. Иргэд та бүхэн эрүүл, цэвэр орчны төлөө хогоо зориулалтын цэгт хаяж, мөн хогийг цаг тухайд нь ачихгүй бол НҮК-т 77110031, 98227045, 94445117 утсаар холбогдох боломжтойг БЗД-ийн Онцгой комиссоос мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button