ДЭЛХИЙ

СУДАЛГАА: Коронавирус тархинд үүрлэдэг байж болзошгүй

КОВИД-19”-ийн талаар бидний мэдэхгүй зүйл олон бий. Тэгвэл АНУ-ын Жоржиа мужийн их сургуулийн эрдэмтэд судалгаа явуулсны үндсэн дээр коронавирус тархинд үүрлэж байгаад хэсэг хугацааны дараа дахин идэвхэждэг байж магадгүй хэмээн дүгнэжээ. Тэдгээр эрдэмтэд “КОВИД-19” өвчний шинж тэмдэг хүнээс хүнд яагаад ийм өөр байгаа вэ гэдэг талаар мэдэхийг хүсжээ.

Тус судалгааг Жоржиа мужийн их сургуулийн Биологийн танхимын профессор Мукеш Кумар ахалсан юм. Тэд хэдэн сарын турш хулгана дээр ажиглалт хийсэн байна. Түүний хэлснээр бол тус судалгааны үндсэн дээр “КОВИД-19” уушгинаас арилсан ч бүхэл бие нь тус өвчнөөс ангижирсан гэсэн үг биш хэмээн дүгнэлт хийсэн байна.

Кумар хэлэхдээ “Тархинд бол вирус үүрлэх дуртай.эрхтнүүдийн нэг. Учир нь гэвэл тархинд дархлааны хариу урвал явагддаггүй. Тийм учир вирусүүд дархлааны хариу урвал явагддаггүй газарт үүрлэдэг” хэмээсэн юм. Иймд коронавирус тархинд идэвхгүй байдлаар нуугдан заримдаа дахин өвчин үүсгэх тохиолдол ч гарах боломжтой аж. Кумарын хэлснээр бол “Вирус уушгинд нуугдахад хүндрэлтэй байдаг. Харин төв мэдрэлийн системд үүрлэх нь вирусийн хувьд хамаагүй амар”

Коронавирус тархинд үүрлэдэг гэдгийг харуулах баримт бол зарим хүн “КОВИД-19” тусаад амтлах, үнэрлэх мэдрэхүйгээ алдах явдал юм. Энэ шинж тэмдэг нь коронавирус тархиар дамжуулан төв мэдрэлийн систем рүү дайралт хийж байгаа  үзэгдэл аж.

Жоржиа мужийн их сургуулийн эрдэмтэд хулгануудад илэрсэн олон төрлийн шинж тэмдгийг ажиглаж үзсэн байна. Тэд үхсэн хулгануудын ихэнхийнх нь үхлийн шалтгаан тархины халдвар байсан гэдгийг илрүүлжээ. Тэдгээр эрдэмтдийн үзэж байгаагаар бол зарим хүмүүст ч гэсэн ингэж нас барсан тохиолдол байгаа гэнэ. Кумар “КОВИД-19” тусаад эдгэрсэн хүмүүсийн олонх нь ямар нэг төрлийн тархины гэмтэлтэй болсон байдаг гэдгийг дурджээ. Хэрвээ коронавирус тархинд хүрвэл шинжилгээгээр сөрөг гарсан ч вирусээс бүрэн ангижирсан гэсэн үг биш юм хэмээн Кумар нэмж хэлсэн байна.

Вирус тархинд хүрвэл бага зэргийн үрэвсэл үүсгэж зарим хүмүүст Паркисоны гэх мэт аутоиммун өвчин тусах магадлалыг ихэсгэдэг аж.

Эх сурвалж: WSB TV

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-30 15:08

Хм. Муухай золиг байна даа

zochin
zochin
2021-10-30 17:21

ymar zovlontoi um be

Зочин
Зочин
2021-10-30 19:31

Үнэн судсаар цусаар дамжаад бүх л эрхтэнд очиж нөлөөлөх боломжтой. Мэдрэлийн систем рүү их дайрч байгаа.

ҮНЭН
ҮНЭН
2021-10-30 21:16

ХАР ХЯТАДУУД ЭНЭ МУУХАЙ ЗҮЙЛИЙГ БҮТЭЭСЭН

Холбоотой мэдээ

Back to top button