ДЭЛХИЙ

ОХУ-д А.Навальныйг дэмжигчид жагсаж хэд хэдэн хүн баривчлагджээ

Орос улсын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный 17-оос 18-нд шилжих шөнө Шеремьетово нисэх буудалд газардсан даруйдаа баривчлагдсан билээ. Түүнийг шүүхийн шийдвэр гартал цагдан хорих юм.

Навальныйг 2014 онд төрийн сангаас 4.8 сая ам.долларыг хувьдаа завшсан хэрэгт холбогдуулан шалгаж буй. В.Путиний хэвлэлийн төлөөлөгч түүнийг 10 гаруй жилийн ял авч магадгүй хэмээн олон нийтэд мэдэгдсэн билээ.

Тэгвэл Алс Дорнодын бүсэд хэд хэдэн жагсаал цуглаан өрнөсөн юм. Гэхдээ хэдэн хүн цугларч жагсаал хийсэн тал дээр зарим газруудын тоо баримт зөрж байгаа аж. “Sota” хараат бус мэдээллийн агентлагийн мэдээлснээр бол Владивосток хотод 3 мянга гаруй хүн цугларсан гэнэ. Харин тус хотын албан тушаалтнуудын хэлж байгаагаар бол 500 хүн л цугларсан аж.

“AFP” агентлагийн хийсэн бичлэг дээр Владивосток хотын цагдаа нар жагсагчид руу түрэн орж заримыг нь бороохойгоор зодож байгаа нь бичигджээ.

Харин Сибирийн Якутск хотод -50° Цельс хүйтэнд жагсагч нар цугларсан юм. Одоогийн байдлаар ОХУ даяар 30 гаруй хотод болсон жагсаалуудын улмаас хүмүүс баривчлагдаад байгаа аж.

“Reuters” агентлагт мэдээлснээр бол Москва хотын Пушкины талбайгаас дор хаяж 100 гаруй хүн баривчилсан гэнэ. Алексей Навальныйгийн хэд хэдэн туслахыг саатуулах болсон байна. Тухайлбал түүний хэвлэлийн төлөөлөгч эмэгтэй Кира Ярмыш болон өмгөөлөгч Любовь Соболь тэргүүтэй хүмүүсийг саатуулсан аж.

Кира Ярмыш

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-25 06:50

Орос үнэн дарангуйлагч орон болчихжээ. Эрх мэдэлд хүрэгсэд авилага луйвараар баяжаад байхаар ард түмэн эсэргүүцэхээс биш яахав. Дэмжиж байна.

Холбоотой мэдээ

Back to top button