ДЭЛХИЙ

АНУ-д үл мэдэгдэх хүн сугалаанаас нэг тэрбум доллар хожжээ

Өнгөрсөн баасан гарагт (2020.01.22) АНУ-ын “Mega Millions” сугалааны супер тохирлын дугаартай таарсан хуудсыг Мичиган мужийн нэгэн иргэн худалдаж авсан байна. Тус супер тохирол нь нэг тэрбум долларын хонжвортой юм. Баасан гарагийн супер хонжворыг авах сугалааны дугаар 4, 26, 42, 50, 60, 24 байсан аж. Мичиган мужийн үл мэдэгдэх иргэн тус сугалааг Детройт хотын ойролцоо газраас худалдаж авсан байна.

“Mega Millions” сугалааны супер хонжвор өнгөрсөн есдүгээр сараас хойш өссөөр ирсэн юм. Одоо хонжворын мөнгийг хожсон үл мэдэгдэх иргэнд хоёр сонголт байгаа. Тэрбээр нэг тэрбум доллараа 30 жилийн турш хэсэг хэсгээр хүлээн авч болно. Эсвэл нэг удаагийн гүйлгээгээр 739 сая ам.доллар авч болох юм. Гэхдээ ингэхдээ тус мөнгөнөөс татвар хасагдаж гар дээрээ 530 сая ам.доллар л хүлээн авах ажээ.

Нэг тэрбум ам.долларын супер хонжвор нь АНУ-ын түүхэнд дэх гуравдугаар хамгийн том сугалааны тохирол болсон юм. Харин хамгийн том хонжвор 1.587 тэрбум ам.доллар байсан аж. “Mega millions” сугалааны супер хонжворыг ялах магадлал 302 саяд нэг байдаг.

Үүнээс өмнө өнгөрсөн мягмар гарагт “Powerball” сугалааны супер хонжвор болох 865 сая ам.долларын тохирлыг Мэрилэнд мужийн оршин суугч хожсон юм.

Эх сурвалж: USA Today

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button