ДЭЛХИЙ

CNN: Монголын ерөнхийлөгч ноолуур ярьж, Трамп мориндоо нэр өгөв

Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга АНУ-д айлчилж, тус улсын ерөнхийлөгч Доналд Трамптай стратегийн чухал уулзалт хийгээд буй. Америкийн тэргүүлэх хэвлэлийн агентлаг CNN эл явдлыг хэрхэн тоймлов?

-ТРАМП БЭЛГИЙН МОРИНДОО НЭР ХАЙРЛАСАН НЬ-

Монголын удирдагч энэ лхагва гарагт Цагаан ордноо айлчилж ахуйд, Доналд Трамп хүү Барроныхоо шинэхэн бэлгэнд өгсөн нэрийг олонд дэлгэлээ. Өнгөрсөн сард Х.Баттулгын бэлгэ тэмдгийн чанартайгаар бэлэглэсэн энэхүү морийг Трампын 13 настай хүү хараахан өөрийн болгож аваагүй байгаа юм.

Гэсэн хэдий ч, Х.Баттулга Америкад газардмагцаа бэлгийн моринд нь нэр өгсөн эсэхийг мэдэх ихээхэн хүсэлтэй байсан нь илэрхий. Доналд Трампын хэлснээр мөнөөх морь "Ялалт” хэмээх нэр авчээ.

"Та нар морины маань зургийг харсан уу?” гэж Трамп сэтгүүлчдэд хандаж асуугаад залгуулан, "Үзэсгэлэнтэй” гэж хэлсэн юм.

Морь гэдэг эл орны бэлгэ тэмдэг болсон амьтан, хүн амаасаа илүү тооны морьтой улс. Домогт Чингис хаан морь унан байлддаг байснаараа алдартай. Тэдний эцэг өвгөд морио унаад зуун гаран жилийн өмнө манай оронд айлчилж байсан түүх бий.

-ЭНЭ УУЛЗАЛТААР АМЕРИК БИТҮҮХЭН ТУСЛАЛЦАА ЭРЖ БАЙВ-

Трампын зөвлөл Цагаан ордонд Монголын удирдагчтай хамт яриа хэлэлцээр хийхийн өмнө Бээжин, Москва руу захидал илгээх бодолтой байсан гэх. Далайд гарцгүй энэ орны Орос, Хятадтай шууд хиллэдэг явдал стратегийн түншлэл хийхэд тохиромжтой, идеал давуу тал юм. АНУ-тай сайн харилцаа тогтоох боломж бүхий үүнээс өөр сайн байршилтай орныг олно гэдэг хэцүү билээ.

Хятад улстай худалдааны зөрчилдөөнтэй байгаа энэ нөхцөлд Х.Баттулгын айлчлал ихээхэн чухал тус болж мэднэ гэж судлаачид үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт хийсэн АНУ-Хятадын хэлэлцээрээр худалдааны дайныг намжаах биш, улам дордуулсан гэхэд болно. Монголын бараа бүтээгдэхүүний 90-ээс илүү хувь нь Хятадаар дамжиж гардаг учир Америк Монгол орноос зарим сонголтот тусламж хүлээж байлаа.

Ноолуур хэлэлцээрийн гол сэдэв байв. Монгол дэлхийн тэргүүлэх ноолуур үйлдвэрлэгч орнуудын нэгт өдгөө бичигддэг болсон бөгөөд задгай ноолуур нь Хятад руу гарч, тэнд бүтээгдэхүүн болдог. Иймээс дотооддоо үйлдвэрлэсэн ноосоо АНУ-ын тусламжтайгаар эдийн засгийн ашигтай хувилбараар экспортод гаргах хувилбар тэдний өмнө бий.

Хоёр орны удирдагч үүнээс өөр хэд хэдэн сэдвээр ярилцсан. Монгол-Америкийн хооронд цэрэг хүчний солилцоо хийх, Монголд уул уурхайн салбарыг хөгжүүлэх гэх мэт сэдвүүд багтах юм.

Энэ бол Монголын удирдагчийн 2011 оноос хойш АНУ-д ирж буй анхны удаа аж. Судлаачид үүгээр Монгол орон Америкийн хувьд удаан хугацаагаар "мартагдсан байсан” хэмээж буй. Харин одоо гүн бат харилцаа бий болгохоор нэгэнт шулуудсан гэдэг санааг засгийн газрынхан хэлж байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-08-02 11:04

Жоохон ном сонин уншаа, ийм мэдээ гэж юу байдгийн

Холбоотой мэдээ

Back to top button