УЛС ТӨР
Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийнэ

МАН Монгол Улсын Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлээд байгаа билээ. Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг эл албан тушаалд дэмжих эсэх хариугаа өнөөдөр өгөх учиртай.
Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр 11.00 цагт мэдээлэл хийхээр болжээ.
Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн I зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт хэсэгчилсэн хориг тавьсан.
Тиймээс хэсэгчилсэн хоригийн талаарх Ерөнхийлөгчийн байр суурийг ЕТГ-аас олон нийтэд мэдээлэх гэнэ.
Г.ЖАРГАЛ