Нийгмийн

Өнгөрсөн шөнө орсон цасыг арилгахаар 200 тонн давс, бодис цацжээ

Цаг агаарын байдал хүйтэрч, өнгөрсөн шөнө 21:00 цагаас эхлэн цас орсонтой холбогдуулан хотын захирагчийн ажлын албанаас өглөө 07:00 цаг буюу хөдөлгөөний эрч нэмэгдэхээс өмнө бүх замуудыг цэвэрлэж, давс бодис цацаж халтиргаа гулгаанаас сэргийлэх үүргийг нийт зам талбайн цэвэрлэгээний 16 байгууллагуудад  өгчээ.

Үүний дагуу 16 байгууллагын 633 ажилчид, 100 гаруй техник хэрэгслээр 200 тн орчим давс бодис цацаж халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна.

Үүний дагуу Хот тохижилтын газар, дүүргийн болон хувийн ТҮК-үүд хотын гол болон алслагдсан зам, гэр хорооллын замуудад давс бодис цацаж аюулгүй болгож байна. Энэхүү ажилд УБЗАА-ны ХХУЗХ, хяналтын ТББ-ууд хяналт тавин ажиллажээ. 

Эх сурвалж: УБЗАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button