НИЙГЭМ

Он гарснаас хойш 503 хятад иргэнийг нутаг буцаажээ

Улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласны улмаас эх орондоо буцах боломжгүй байсан БНХАУ-ын иргэдийг буцаах ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, он гарсаар 503 иргэнийг эх оронд нь буцаажээ.

142105955_3599969623456391_4467667835373233863_n.jpg

Тодруулбал, Эдгээр иргэд нь Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын шийдвэрээр өнгөрөгч оны 9, 10 дугаар сард хөдөлмөр эрхлэх визээр орж ирсэн бөгөөд тухайн аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа цар тахлын улмаас түр зогссон учир ийнхүү нутаг буцаасан аж.

141704639_412861756469516_3280820511786766799_n.png

Тухайн иргэд бүтээн байгуулалтын салбар буюу барилга угсралт, уул уурхай, авто замын салбарын 11 аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөр эрхэлж байгаад аливаа зөрчилд холбогдолгүйгээр хуулийн хугацаанд эх орондоо буцсан талаар Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button