Ч.Амартүвшин: EDUEXPO сэтгүүл сурагчдын өврийн дэвтэр дотно туслагч нь байх болно

2021 онд ЕБС-иа төгсөж буй сурагчдад Их, дээд сургуулиуд болон ЭЕШ, элсэлттэй холбоотой мэдээ мэдээллийг цогц хүргэх зорилттой EDUEXPO төслийн талаар ЭДУТАЙМ компанийн нйилсөт менежер Ч.Амартүвшинтэйярилцлаа.
-EDUEXPO медиа төслийн санаа хэрхэн бий болсон бэ? Төслийн ач холбогдол алсын хараа юунд оршиж байна вэ?
EDUEXPO төсөл сэтгүүл болон цахим суваг ашиглаж ЕБС-иа төгсөж буй сурагчдад цэгцтэй цогц мэдээллийг тэнцвэртэй хүрэхэд зорьж байна. Манай ЭДУ ТАЙМ ХХК компани өмнө нь хэд хэдэн удаа боловсролын чиглэлийн ажлууд үзэсгэлэн экспо зохион байгуулж байсан туршлагатай. Экспо төсөл бол хамтын үйл ажиллагаа итгэлцэл байдаг. Цар тахлын улмаас хөл хориотой энэ цаг үеийн нөхцөлд тохируулан сурагчдад ЭЕШ болон Элсэлт түүнчлэн Их, дээд сургуулиудын мэдээллийг хүүхдүүдэд харьцуулах илүү ойр танилцуулах боломжийг нь олгоод өгье, бас сурагчдад нэн шаардлагатай дотоодын тэтгэлэг, сургалтын төлбөрийн хөнгөлөлтүүд, мэргэжил сонголтын зөвлөгөөг багтаагаад илгээе гэж бодсон. Ер нь компьютер, гар утасны хэт их хэрэглээг хязгаарлах хэрэгтэй, маш их мэдээллийн орон зайд хүүхдүүд яг хэрэгтэй хүссэн зүйлдээ фокуслаж чаддаггүй, энэ нь хүүхдийн бие сэтгэл зүйн үндсэн онцлог. Тийм учраас бид группийнхээ хөгжүүлэлтэд ч зорьсон мэдээллүүдийг нийтлэх бодлого барьж байгаа. Мөн хэвлэмэл байдлаар тэдний сонирхож болон цогц мэдээллийг их дээд сургуулиудын танилцуулгуудтай хамтатган хүргэнэ гэж төслөө эхлүүлсэн.
-EDUEXPO сэтгүүлийн төсөл хамтын төсөл гэж тодотголоо мөн хэзээ сурагчдад хүрэх вэ? Үнэ төлбөртэй юу?
Сурагч бүрд үнэ төлбөргүй тараагдана. Энэ боломжийг мэдээж төсөлд оролцож байгаа Их дээд сургуулиуд маань бүрдүүлж байгаа. Бид тус тусдаа их хэмжээний зардал гаргаж энэ тэнд хөглөрдөг тараах материал, брошур, эсвэл сошиалд хий дэмий спонсор хийхээс татгалзаж бүх сургуулиуд нэгдээд нэгэн дээвэр дор энэхүү сэтгүүлээ гаргаад 21 аймаг, нийслэлд түгээхэд даруй 10 дахин бага зардал гаргаж байгаа нь төслийн хамгийн гол онцлог юм. Бид санаачлагч төдий. Энэхүү төсөл төрийн хэвшлийн хувийн хэвшлийн их дээд сургуулиудын хамт нэгдэж буй нийгмийн хариуцлагын төсөл юм. Төсөл зөвхөн манай төслийнхний хийх ажил биш нийт төсөлд оролцож байгаа бүх их дээд сургуулиуд, нийслэл аймгийн засаг даргын тамгын газар, боловсролын газруудын хамтын ажил гэж хэлж болно.

-“ЭЕШ 2021 Шилдэг их дээд сургуулиуд” групп саяхан нээгдсэн хэрнээ 8 мянга гаруй сурагчдыг нэгтгэжээ. Сурагчид ямар мэдээллийг авахыг хүсч байна вэ?
-Манай групп 12 сарын сүүлээр үүссэн. Групп 2020 оноос өмнөх ЭЕШ-ийн тестийн санг үүсгэж сурагчдад нийлүүлж эхэлснээс хойш агням 8 гаруй сурагчид группд нэгдээд байна. Энэ жил 34000 сурагч төгсөнө. EDUEXPO сэтгүүл түгээгдсэний дараа группийн сурагчид улам далайцтай нэмэгдэх төлөвтэй байгаа. Группд ЭЕШ тестийн сангаас гадна дотоодын тэтгэлгийн зөвлөгөө шат дараатай орж байгаа. Сурагчид их дээд сургуулиудын мэдээ мэдээлэл харьцуулалт, элсэлттэй холбоотой мэдээллийг их чухалчилж байна. Гол хүсэлтүүд нь мэргэжлээ хэрхэн зөв сонгох, элсэлтийн ерөнхий шалгалтдаа яаж амжилт үзүүлэх, тухайн мэргэжлээр аль сургууль нь илүү сайн, өөрийг нь хөгжүүлэх бол гэсэн асуултууд байдаг.
-EDUEXPO сэтгүүл бэлэн болсон уу?
Сэтгүүл маань ерөнхийдөө бэлэн болсон тун удахгүй хэвлэгдэж 2-р улирлын хичээл эхлэхэд Улаанбаатар хот, 21 аймгийн бүх сургуулиудад хүргэгдэж хүүхдүүддээ очно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.