ДЭЛХИЙ

Путин орд харш эзэмшдэггүй хэмээн мэдэгдэл хийжээ

Алексей Навальный баривчлагдсаны дараа түүний баг нэгэн баримтат кино интернет дээр байршуулсан билээ. Тус “Дэлхий түүхэн дэх хамгийн том авилга” нэртэй бичлэг дээр 1.37 тэрбум ам.долларын үл хөдлөх хөрөнгөний тухай гардаг юм. Ноён Навальный тус баримтат кино дээр “Тус ордныг тэд даргадаа зориулж энэ мөнгөөр барьсан” хэмээн хэлжээ. А.Навальный өнгөрсөн дөрвөн жилийн турш Владимир Путинийг “феодал” хэмээн түүний засаглалыг хулгайчдаар дүүрсэн гэж сошиал медиагаар шүүмжилж байсан юм. Мөн тус бичлэгт Ерөнхий сайдаар ажиллаж байсан Дмитрий Медведевийг нууц хөрөнгө ашиглан тансаг эдлэн газар цуглуулсан гэсэн байна. Медведев үүнийг утгагүй зүйл хэмээн үгүйсгэжээ.

Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус баримтат киноны талаар байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр оюутнуудтай онлайнаар уулзаж байхдаа “Бичлэг дээр гарсан миний үл хөдлөх хөрөнгө гэж нэрлэсэн ямар ч зүйлийг би болон миний хамаатан садангууд эзэмшдэггүй” гэж хэлсэн юм. Тэрбээр цаг зав байгаагүй учир бичлэгийн зарим хэсгийг л үзсэн аж.

Путин нэмж насанд хүрээгүй хүүхдүүд Навальныйг дэмжсэн жагсаалд оролцож болохгүй мөн цагдаагийн албан хууль ёсны дагуу ажиллах ёстой гэсэн юм. Тэрбээр бямба гарагт болж олон хүн баривчлагдсан жагсаал хууль бус байсан хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button