ДЭЛХИЙ

Коронавирусийн халдвар авч байсан удирдагч нар

Коронавирусийн халдвар дэгдсэнээс хойш хэд хэдэн улсын удирдагч нар “КОВИД-19” туссан билээ. Хамгийн сүүлд Мексик улсын Ерөнхийлөгч Андрес Мануэл Лопес Обрадор коронавирусийн халдвар авсан юм. 69 настай тэрбээр Твиттер хуудсаараа дамжуулж “Хөнгөн шинж тэмдэг үзүүлж байгаа” хэмээн мэдэгдсэн байна.

Тэгвэл цар тахлын үед эдгээр удирдагч нар коронавирусийн халдвар авчээ.

Гуравдугаар сарын 27, Борис Жонсон

Их Британи улсын Ерөнхий сайд Борис Жонсон өнгөрсөн гуравдугаар сард коронавирусийн халдвар авч эмнэлэгт хэвтсэн билээ. Тэрбээр эмнэлэгт нэг долоо хоног хэвтсэн юм. Жонсон дөрөвдүгээр сарын дундуур эмнэлгээс гарсан билээ.

Зургаадугаар сарын 16, Гондурас улсын Ерөнхийлөгч Хуан Орландо Эрнандес

Тэрбээр коронавирусийн халдвар авч цэргийн эмнэлэгт хэвтжээ. Түүний эхнэр болон хоёр туслах мөн “КОВИД-19”-ийн халдвар авсан юм. Долдугаар сард Эрнандесийн шинж тэмдэг дээрдэн эмнэлгээс гарсан аж.

Долдугаар сарын 7, Бразил улсын Ерөнхийлөгч Жаир Болсонаро

Жаир Болсонарог халдвар хамгааллын дэглэмийг үл тоож байна хэмээн олон хүн шүүмжилсэн байдаг. Тэрбээр долдугаар сард коронавирусийн халдвар авсан гэдэг нь илэрсэн юм.

Долдугаар сарын 9, Боливи улсын Ерөнхийлөгч Жанин Ан

Тэрбээр долдугаар сарын 10-ны өдөр коронавирусийн халдвар авсан гэдгээ мэдэгдсэн байна.

Долдугаар сарын 28, Александер Лукашенко

Беларус улсын Ерөнхийлөгч тэрбээр цар тахлаас айх нь галзуурал хэмээж “КОВИД-19”-ийг водка ууж, саунд сууснаар эмчилж болно хэмээж байжээ.

Аравдугаар сарын 2, Дональд Трамп

Тэрбээр халдвар хамгааллын дэглэмийг сахиагүй бөгөөд үүнийг нь олон хүн шүүмжилсэн байдаг.

Аравдугаар сарын 24, Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда

Польш улсын Ерөнхийлөгч тэрбээр коронавирусийн халдвар авсан гэдгээ аравдугаар сард мэдэгдсэн юм.

Арван хоёрдугаар сарын 17, Эммануэль Макрон

Тэрбээр коронавирусийн халдвар аваад долоо хоногийн турш өөрийгөө тусгаарласан байдаг.

Эх сурвалж: Statista, DW

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button