ДЭЛХИЙ

Үнсэлтээс болж сохрох дөхжээ

Английн Их Манчестер гүнлэгийн Прествич хотод амьдардаг нэгэн хүү үнсэлтээс болж харах чадвараа алдах шахсан явдал өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр болжээ. Гурван настай хүү гүйж тоглохоо больж, байнга хэвтэж, “Ядраад байна, унтъя” гэх болоод хэдэн өдөр өнгөрчээ. Тэр хооронд хүүгийн нүүр, биен дээр улаан гөвдрүүнүүд гарч, улмаар тэр нь цэврүү болсон гэнэ.

Эмнэлэгт шинжилгээ хийлгэхэд хепрес буюу хомхойн вирус илэрчээ. Эмчийн хэлснээр, Грей хүүгийн нүдэнд эл вирус халдварласан ч хараахан газар аваагүй байсан гэнэ. Хэрэв вирус тархсан бол тэр хүүхдийн хараа муудах улмаар сохрох аюултай байж. Үүнээс гадна хүүгийн ээж Хейли жирэмсэн байсан бөгөөд хомхойн халдвар авсан бол ургийн уураг тархийг вирус идэх аюултай аж.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button