ДЭЛХИЙ

Их Британи улсад нас баралтын тоо 100 мянга давжээ

Мягмар гараг өнгөрснөөр Их Британи улсад “КОВИД-19”-ын улмаас нас барсан хүмүүсийн тоо 100 мянга давсан байна. Энэ нь тус улсад Дэлхийн хоёрдугаар дайны үеэр амь үрэгдсэн энгийн иргэдийн тооноос их байгаа юм. Ерөнхий сайд Борис Жонсон Засгийн Газрын авсан арга хэмжээнд бүрэн хариуцлага үүрнэ хэмээн “Бид чадах бүхнээ хийсэн” гэж хэлжээ.

Ноён Жонсон “Downing Street”-ээс мэдэгдэл хийхдээ “Энэ аймшигтай тоо баримт ямар их уй гашуу авчирж байгааг тооцоолохын аргагүй, алдагдсан амьдралын жилүүд, гэр бүлийн уулзалтад очих боломжгүй болж, ихэнх хүмүүс хамаатан садантайгаа салах ёс гүйцэтгэж ч чадаагүй” хэмээсэн юм.

Их Британи улс нас баралтын тоо 100 мянга давсан тав дахь орон болжээ. Бусад дөрвөн улс нь АНУ, Бразил, Энэтхэг, Мексик нар юм. Өнгөрсөн хэдэн долоо хоногт Их Британи улсад коронавирусийн шинэ, хурдан тархдаг хувилбар гарснаас болж өдөрт бүртгэгдэх тохиолдлууд нэмэгдсэн билээ. Харин мягмар гарагийн байдлаар гэхэд 20,089 тохиолдол шинээр бүртгэж авсан юм. Энэ нь Их Британи улсад өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо буурч байгааг илтгэж байна. Гэвч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүс болон нас баралтын тоо өндөр хэвээрээ байгаа аж.

Даваа гарагийн байдлаар Их Британи 6,853,327 хүнд вакцины анхны тун, 472,446 хүнд хоёр дахь тун тарьжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2021-01-27 10:06

буяндорж гуай АНУ, Бразил, Энэтхэг, Мексик нар.... сэтгүүлч гуай минь жаахан ч гэсэн ИЧ

Холбоотой мэдээ

Back to top button