УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ: Тийм ээ, би 1980 онд төрсөн

Өнөөдөр /2021.01.27/ УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан 14.00 цагт эхэллээ. Үүгээр Монгол Улсын Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Одоо нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнээс асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэе. Түрүүчийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлж ажиллах уу. Төмөр замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх үү. Цахилгаан станц, нефтийн үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх үү. Х.Нямбаатар Дубайн гэрээг цуцлах тухай мэдэгдэл хийсэн, энэ ажил хэрэг болох уу. Энэ гэрээг зөв голдиролд оруулах чиглэлд ямар ажил хийх вэ. Өнөөдөр эв эеэ хичээх түүхэн цаг үе дээр ирээд байна. Байгалийн баялаг ард түмний талд байх уу, гаднынхны талд байх уу гэдгийг шийдэх цаг үе.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

Төмөр замыг үргэлжлүүлнэ. Бодлогын залгамж чанарыг авч явна гэдгээ илэрхийлнж байна. Төмөр замыг маш хурдан барьж дуусах хэрэгтэй, ингэж экспортын хэмжээг 30 орчим хувиар нэмэгдүүлнэ. Нефтийн үйлдвэрийг үргэлжлүүлнэ, ингэснээр 1 тэрбум орчим ам.долларыг дотооддоо авч үлдэнэ. Цахилгаан станцуудыг бас үргэлжлүүлнэ. Оюу толгойн хэлэлцээр амаргүй хүнд нөхцөлд явж байна. У.Хүрэлсүх сайд Дубайн гэрээг өөрчлөх хатуу чиглэл өгсөн. Ахиц үр дүн гарахын хэрээр улс төржилт ч нэмэгдсэн. Хөрөнгө оруулагч талд гэрээг цуцлах санал тавьсан байгаа. Асуулт, хариулт дунд Дубайн гэрээний тухай яриад явна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

Та нэр дэвшээд ороод ирж байгаа нь 1980 онд төрсөн хүн гэхэд бахархмаар байна. Тантай адил ийм залуус Монгол Улсад алга л д аа. Та богино хугацаанд том карьер хийж чаджээ. Харин бусад залуус ингэж чадаж байгаа юу. Засгийн газар буруугаа хүлээж огцорсон, энэ алдаанд таны хувь нэмэр байгаа байх. Огцорчхоод байхад эргэж орж ирээд, доромжилж байна. Танхимаар огцорлоо гэдгийг АН хүндэтгэлтэй хүлээж авсан ч та ороод ирж байгаа нь Монголын ард түмнийг доромжилж буй хэлбэр. Та нэг ч хувийн хэвшилд ажиллаагүй хүн байна. Нөгөө талаар Оюу толгой гэж яриад байна, 2018 оноос та ЗГХЭГ-ын дарга хийж байгаа. Танай ажилтнуудын яриад буйгаар Монгол Улс өрөнд ороод дуусах нь. Хоёр жил ажиллахдаа юу хийсэн бэ, цаашид яаж ажиллах вэ. Мэдээж олонх Ерөнхий сайдаа томилох байх. Гэхдээ та нар Монголын ард түмнийг ингэж доромжилж болохгүй.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

Тийм ээ, би 1980 онд төрсөн. Ардчиллын 30 жил 80-аад оныхонд хамгийн амаргүй туссан. Тийм учраас үүнийг үүрч байгаа 80-аад оны төлөөлөл. Ах нараас илүү ардчиллын үнэт зүйлийг ойлгох байх. Та улс төржиж ярьж байгаа бол Оюу толгойн асуудлыг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс асуу. Яагаад эрх мэдлээ хэтрүүлж, өөрийнхөөрөө захирамж гаргасан, яагаад ноогдол ашиг авахгүй болсныг, Эрдэнэтийн 49 хувийг асуу. Энэ бүх зүйлд би байгаагүй. Гэхдээ засахын төлөө ажиллана.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. “Бидон” Ганбат ч хэрэг ####га даа. Хуулинд нь огцорсон ЗГ-н гишүүн шинээр томилогдох ЗГ-н бүрэлдэхүүнд орж болно гээд заачихсан байгаа. Хуулинд харш юм энд нэг ч ####га

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button