УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ: Нэн тэргүүнд ард түмнээ вакцинжуулна

Өнөөдөр /2021.01.27/ УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан 14.00 цагт эхэллээ. Үүгээр Монгол Улсын Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Одоо нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнээс асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Бейсэн: Цар тахалтай бүтэн жил тэмцсэн хэр нь ээ одоо хүртэл хэрэгжүүлээгүй зүйлс байгаад байна. Одоо хүртэл вакцинжуулалт эхлээгүй байх жишээтэй. Энэ тал дээр ямар бодлого барих вэ?

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

Нэн тэргүүнд ард түмнээ вакцинжуулна. Ойрын хугацаанд вакцинжуулах боломжтой талаар хариу авчихсан байгаа. Үүнийг нэн тэргүүний зорилт гэж үзээд онцгой анхаарал хандуулж ажиллана. Цаашлаад хувийн хэвшил, ажлын байр олгогч талыг дэмжих чиглэлд ажиллана.

УИХ-ын гишүүн Д.Ганибал: Эдийн засгаа солонгоруулах, олон тулгуурт болгох чиглэлд юу хийх вэ?

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

Хэрэв олон улс нүүрс хэрэглэхээ больчихвол бидэнд маш том асуудал үүснэ. Тэгэхээр цаашдаа шинжлэх ухаан, инновац, логистик тээвэр, аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэл гэж үзнэ. Энэ зүйлийг цаг алдалгүй хийхгүй бол хүнд байдалд орж магадгүй гэдгийг судлаачид хэлж байна. Цаг алдалгүй олон тулгуурт эдийн засагтай болох ажлыг хийнэ.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
1 сар 27, 2021 15:54

оюнэрдэнэ ээ. Янз бурийн нэртэй вакцин хийлгэж с�##�га евчтей болмооргуй байна шуу.

Зочин
Зочин
1 сар 27, 2021 16:58

Трихомназийн вакцин хийлгэмээр байна. Манай яамны хүүхнүүд бүгд и йм өвчтэй

Гүн
Гүн
1 сар 27, 2021 22:10

Вакцин хийлгэхгүй шүү. Витамин сармисанд эдгэрдэг тахлаас хэн ч айхгүй

Холбоотой мэдээ

Back to top button