ДЭМБ жирэмсэн хүнд “Moderna” компанийн вакциныг тарихгүй байхыг зөвлөжээ

Мягмар гарагт (2021.01.26) ДЭМБ халдвар авах өндөр эрсдэлтэй нөхцөлөөс бусад үед жирэмсэн хүнд “Moderna” компанийн вакциныг тарихгүй байхыг зөвлөсөн байна. Эрсдэл өндөртэй бүлэгт эрүүл мэндийн байгууллагын ажилчид болон суурь өвчтэй хүмүүс багтдаг.
Мөн ДЭМБ үүний талаар гаргасан мэдэгдэлдээ “Тус вакциныг эрүүл мэндийн байгууллагад ажилладаг хөхүүл эхчүүдэд хийж болно” гэсэн юм.
Энэ сарын эхээр ДЭМБ “Pfizer/BioNTech”-ийн вакциныг тоо баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр жирэмсэн эхчүүдэд тарихгүй байхыг зөвлөсөн байдаг. “Pfizer/BioNTech” болон “Moderna” компаниуд вакцинаа мэдээллийн РНХ ашиглаж бүтээсэн билээ.
Одоогийн байдлаар ямар ч вакцины туршилтад жирэмсэн хүн оролцоогүй байгаа юм. Ийм учир жирэмсэн эхчүүдэд вакцин ямар нөлөө үзүүлдэг талаар баримт огт байхгүй аж. Харин АНУ-ын эмч нар жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин тарихгүй байхыг эсэргүүцжээ. Учир нь хөл хүнд эмэгтэйчүүд “КОВИД-19”-ийн хүнд хэлбэрийг тусах магадлал их байдаг аж. Иймд АНУ-ын эмч нар жирэмсэн эмэгтэйчүүд вакцин тариулах эсэхээ өөрсдөө шийдэх хэрэгтэй хэмээн үзсэн байна.
Одоогийн байдлаар ДЭМБ зөвхөн “Pfizer/BioNTech”-ийн вакциныг л баталсан билээ. Гэхдээ тус байгууллага тус удахгүй “Moderna” компанийн “mRNA-1273” вакциныг батлах төлөвтэй байгаа юм.
Эх сурвалж: Times of Israel, Daily Mail
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.